Банкны зээлийн хүүг бууруулахыг шаардав
2016-05-04

 

Монголын Зээлчдийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэд банкны зээлийн хүү өндөр бөгөөд 15 хувь хүртэл бууруулах боломжтой хэмээн үзэж арилжааны банкуудад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв.

 

Тус холбооны тэргүүн Ц.Солонго “Сүүлийн 26 жилийн хугацаанд банкны эрхзүйн байдлыг үндсэндээ хуулиар давуу байдалтай баталгаажуулж ирлээ. Эхлээд хуулиар банкны зээлийн хүүг хуулиар зогсдоггүй болгосон. Дараа нь арилжааны банкууд хязгааргүй эрхтэй учраас зээлдэгчээ бодохгүй зөвхөн өөрсдийн эдийн засгаа боддог боллоо. Тэр утгаараа арилжааны банкны зээлийн хүү маш өндөр болж ирсэн. Өөр нэг асуудал нь аливаа иргэн ямар нэгэн давтагдашгүй хүчин зүйлээс болж төлбөрийн чадваргүй болсон нөхцөлд асуудлаа шүүхээр шийдүүлэх хүртэл зээлийн хүү зогсдог байсан. Гэтэл одоо бол барьцаанд тавьсан эд хөрөнгийг нь шүүхийн шийдвэргүйгээр хурааж авдаг ийм нөхцөл бүрдээд байна. Тэгэхээр иргэн нас барсан ч зээлийн хүүг тооцож, өв залгамжлагчаас өмчийг нь хүүтэй авах бохир тогтолцоо бий болсон. Ийм л бохир системд орсон учраас ард иргэд маш хүнд байдалд орсон байна. Зээлийн гэрээний тэгш эрхийн зарчим алдагдсан учраас банк монополь эрхтэй болжээ.. Иргэний эд хөрөнгийг банк барьцаалж авахдаа зах зээлийн үнээс 70 хувиар буулгаж авдаг. Тэтгэврийн сангийн мөнгийг ч банк хүүтэй эргэлдүүлж байгаа. Тэгсэн дор бол төрийн бодлогоор хэрэгцээтэй өндөр настанд нь 5-10 сараар олгох хэрэгтэй. Хүнийхээ төлөө систем гэж энэ. Гэтэл бүхнээ банк гэдэг мангасын аманд өгөөд байхаар тэд нь хүссэн хүсээгүй ашгаа бодоод хүнээ бодохгүй байна.Энэ нь эргээд иргэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байдал үүсгээд байгаа юм” хэмээв.

 

Тус холбооноос арилжааны банкуудад зээлийн хүүг бууруулах, ард түмэнтэй ярилцаж хэлэлцээрийн ширээнд суух шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдлээ.  Банк шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд ард иргэдийн бухимдал дээд цэгтээ тулсан байгаа учраас асуудал буруугаар эргэж магадгүй хэмээн үзэж буйгаа тэд онцлов.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
i:
chi yasan olon vgtei vm be buulgah estoi shde
2016-05-04
иргэн:
битгий зээл тэгээд л болно,Зээл авсан бол бүү гоншигно хохь гэдэг юм
2016-05-04