Бидон тараасан Д.Ганбат, Г.Баярсайхан нарыг АТГ-т өгчээ
2016-05-04

Манай сайт  Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нарын тараасан бидоны талаар “Төсвийн тэрбумыг бидон болгосон түшээд” нэртэй нийтлэлийн уншигчдадаа хүргэсэн билээ. Бидний мэдээллийн мөрөөр иргэн Б.Батбаяр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нарын хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-т шалгуулахаар болсноо хэвлэлийн хурал хийж мэдэгдэв.

Тэрбээр хоёр  гишүүнийг төсвийн тэрбум төгрөгөөр бидон авч иргэдэд тараасан гэж үзэж буйгаа хэлэв. Түүний мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр “Төсвийн 1.0 тэрбум төгрөгөөр бидон авч, сонгогчдодоо тараасан нь УИХ-ын гишүүн Д.Ганбатын Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын дарга Д.Энхжаргалд явуулсан 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 10/9727 тоот, “Төсөл хэрэгжүүлэх тухай” бичиг. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноровт 2014 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдрийн  “Төсөл хэрэгжүүлэх тухай”, УИХ-ын гишүүн Г.Баярсайханы Хөдөлмөрийн яам болон Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хандан явуулсан 2014 оны “Хүсэлт уламжлах тухай” албан бичгээр тус тус харагдаж байна. Төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр аливаа бараа, үйлчилгээг худалдан авахдаа заавал сонгон шалгаруулалт буюу тендер зарлах ёстой. Гэтэл бидон санхүүжүүлсэн 1.0 тэрбум төгрөгийг ямар ч тендер зарлалгүй нэр бүхий 5 аж ахуй нэгжид / “Өсөх үе”ХХК, “Ти Ай Ложистик” ХХК, “Мебат” ХХК, “Хан теч” ХХК, “Техник импорт” ХК”/ санхүүжилт олгосон байгаа. Энэ таван аж ахуй нэгжийн дотор Д.Ганбат гишүүний өөрийн “Техник импорт” ХК байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хууль, “Авлигын эсрэг хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Нийтийн ашиг сонирхлын тухай хууль”-ийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаад байгаа” хэмээв. 

Мөн тэрбээр тэрбум төгрөгөөр бидон авч тараасан гэж үзэн зах зээлийн ханшаар тооцвол 25000 ширхэг буюу Баянхонгор аймгийн бүх өрхөд 1 бидон оногдохоор байна. Бодит байдал дээрээ айл бүрт бидон өгөөгүй учраас УИХ-ын гишүүн Д.Ганбат төсвийн хөрөнгөөс авсан нэг тэрбум төгрөгөө бүгдийг нь сав суулганд зарцуулаагүй. Бидон нэрээр халхавчилан төрийн мөнгийг завшсан бай болзошгүй” хэмээн хардаж буйгаа хэлэв.

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ug n zov l doo...Turiin mongoor hiisen n l buruu
2016-05-05
марс:
АН-ынхныг бүгдийг нь АТГ-аас шалгах хэрэгтэй, ил харагдаж байгаа нь эд нар л болохоос үүр уурхай нь МАНАН гээд байж л байна
2016-05-04
Хатуу үг:
Ядаж бидон тараахдаа хүртэл шударга хандаж байлдаа та нарын буянгаар нэг аймгийн айл өрхүүд бидонтой болсон бол та нарын дараагийн сонгуулийн шоу ч болж чадах байсан юм билүү!!!
2016-05-04
Борхүү:
АН-н шээснүүд шунал гэх салхинд хийсэх тэднийг АТГ хүчтэй унагаах хэрэгтэй. Тэдний питон тараана гээд 25000 айл нэг нэг питон биш тав таван питон авах төсвийн хөрөнгийг шамшигдуулсан хэргээр шоронд н хатаах хэрэгтэй

Мөнхөө:
Энэ хүмүүсийг шалгуулах нь зүйтэй.Өөрсдийнхөө халааснаас мөнгө гаргаад авлаа юу.Тийм сайн сайхан улс төрчид болж харагдах гэж хичээгээд байхын оронд зөв зүйтэй хууль баталж байх хэрэгтэй.

Элбэгдорж, Баттулга хоёрыг дагаж далдаганаж гүйсээр УИХ-д гарсан бууны ноход. АН-ыхан бүгд олигархууд болж дууссан. Идэж уухгүй, завчаа хийхгүй газар, төсөв гэж байхгүй байна шдээ арай дэндүү юмаа. Ингэж байхаар аймагтаа ард иргэддээ үр өгөөжтэй зүйл хийх боломж байлаа гэж.
2016-05-04
MGL:
. Улс орны эдийн засаг өдөр ирэх бүр доройтож, өрөөс өр, зээлээс зээл гэсэн хэврэгхэн төсөвтөө захирагдан, цалингаа ч бүтэн тавиж чадахгүй энэ хүнд цаг үед зарим нэг нөхдүүд нь улсын төсөвийг үрэн таран хийж байна харцгаа
2016-05-04
VIRUS:

Мөрөн:
АТГазар сайн шалгах хэрэгтэй. Бүхэл бүтэн 1 тэрбум төгрөгөөр бидон авна гэж байхгүй үлдсэн мөнгийг нь идэж уусан л байгаа. Тийм л их хэрэгтэй юм өгмөөр байсан юм бол ард иргэдэд хэрэгтэй зүйлийг өгөх хэрэгтэй ш дээ. Очиж очиж бидон өгөөд байхдаа яадаг байнаа.

зэвэг:
Хулгайч хулгайчаал төрүүлдэг гэж үнэн үг юмаа энэ нөхдүүд хэнийг дагаад гүйдэг нь нүдэнд ил шүү дээ
2016-05-04
ванга:
энэ нөхөр тэгнээ АН-ын албан тушаал авсан хүн болгон идэж уусан гэж хардах хүмүүс 3 сая болжээ. Бид ер нь энэ МАНАН гэх энэ 2р намыг 26 жил хулгай хийлээ гээл сонгох юм. Энэ жил нэр бүтэн хулгай хийж байгаагүй цэвэр хүмүүс сонгох хэрэгтэй байна. Бидэнд 4 жилд ганц олдох боломжоо ядаж үр хүүхдынхэ төлөө нэг удаа зөв хүмүүс гаргаад үзэх хэрэгтэй байна
2016-05-04
танхай залуу:
огсон дээр шдээ муусан атаархуу гарууд шударга өрсөлдөж чадахгүй байж нэг хүний саналийг битон өгөж аваад байхдаа ядийм иймэрх үү? олигархуудийг өөхшүүлэж болохгүй шүү дээ
2016-05-04
NARAA:
TOSOL NERIIN DOOR TOSWIIN MONGIIG TSATSSAAR BHUU ENENII HEN 1NII BIZNES YAWJ BGAA TERBUM TOGROGOOR BIDON AWCH TARAASNAAS NIIGEMRVVGEE HANDSAN VIL AJILLAGAA YWUULSAN BOL NIIGEMD HVRTEEMJTEI BSN YUM ZOW SHIIDWER GARGAJ

нүүрс, мөнгө өөр юу байдаг юм төсөл гэсэн нэрийн халхавчан дор хэдхэн өдрийн хэрэглээний хог тарааж байснаас бидон чинь харин зүгээр юм бишүү. хуванцар савны хор хөнөөл гээд л бодит гамшиг нүүрлээд байхад тоохгүй байгаа хүмүүсийн хажууд харин хор хөнөөлийг эсрэг хэрэгтэй зүйл хэрэгжүүлсэн байна.
2016-05-04
Зочин:
Ug n zov l doo...Turiin mongoor hiisen n l buruu
Зочин:
tord ogoojtei hun gesen chin
2016-05-04
Зочин:
yaadiin taraagaal bizdee heregtei negend ni heregteil ed bn shtee
2016-05-04
Зочин:
Arai hudlaa bailgui dee Terbumaar bidon avna ge yu bhav dee
2016-05-04
Зочин:
Hujaa tosnii savand usaa zuusnuus uul ni bidond zuuvul bas zvgeer l dee
2016-05-04
Зочин:
shal hudal medeelel
2016-05-04
Zorigt:
Hudal gutgelegiin shinjtei Hen negnii songuuliin shou l bn dag
2016-05-04
Ганбаяр:
Арай ч дээ ичээч дээ баяч уудаа ичээч
2016-05-04