Түймрийн улмаас 88 мянган хүнийг нүүлгэжээ
2016-05-05

Канадын Альберт мужид ойн түймэр гарсантай холбогдуулан гамшгийн бүсэд амьдарч буй 88 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Иргэдийг хүүхдийн зулангийн байруудад хуваан байршуулжээ.

 

Түймрийн улмаас 20 гаруй байшин болон машин татсан байна. Мөн Бикон Хилл гэх хүүхдийн парк шатжээ.

 

Мужийн захирагч онц байдал зарлаж, түймэр бүрэн унтрах хүртэл сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан аж. Галыг унтраахаар 200 гаруй аврагч болон 20 гал унтраах машин ажиллаж байна. Үзэгдэх орчин тааруу байгаагийн улмаас тусламжийн нисдэг тэргүүд гамшгийн бүсэд нэвтэрч чадахгүй байгаа гэнэ.

 

Ерөнхий сайд Жастин Трудо галыг хурдан унтраахыг үүрэгдэж, түймрээр орон гэрээ алдсан иргэдэд нөхөн төлбөр өгөхөө амлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин