Амь амиа бодоорой
2016-05-05

Сонгуулийн ерөнхий хороо 11 нам, 3 эвсэлд сонгууль оролцох батламж гардууллаа. Үүнтэй зэрэгцээд парламент дахь нам, эвлийн гишүүд, бие даагчид амь амиа бодон салан одлоо. Угийн задрах гээд эрх ашгийн хүлээсэнд байсан улстөрчид эдүгээ өөрсдийн хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн салах нь салж, нийлэх нь нийлж байна.

 

Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход цөөнхөн хоног үлдсэн энэ өдрүүдэд “Шударга ёс” эвсэл задарлаа. “Шударга ёс” эвслээсээ болон намаасаа сарын өмнө гарсан Л.Цог, Г.Уянга нар Тусгаар тогтнол эв нэгдлийн нам байгуулан одлоо. Харин тус эвсэл дэх гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч хуучин намдаа эргэн очихоо мэдэгдлээ. Ингэснээс УИХ дахь “Шударга ёс” эвсэл хуулиараа бүлэг байгуулах хэмжээнд чадамжгүй боллоо. Араас нь залгуулаад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил нар МҮАН-аасаа гарч АН-д элсэхээ мэдэгдэв.

 

Тус эвсэл анх парламент бүрдэхэд 11 гишүүнтэй байсан бол явцын дунд гишүүд нь нам сэлгэн явснаар өнөөдөр бүлгийн даргаар томилогдсон тушаалынх нь тамганы бэх хатаж амжаагүй байгаа О.Баасанхүү, Шадар сайд бөгөөд ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар л үлдэж. Үндсэндээ албан тушаалын бялуу хүртэгсэд л үлдлээ гэсэн үг. УИХ дахь МҮАН, МАХН-ын гишүүд ч хуучин угшил руугаа тэмүүллээ. Одоо парламент дахь бие даагч, эвслийн бүлгүүд задран тарж, АН, МАН-ын хоёр бүлгээс бүрдэж байна.

 

Эдүгээ МАХН Н.Энхбаяр даргаасаа өөр жин дарах улстөрчгүй үлдлээ. Ер нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар тус намаас гарсан нь парламент дахь хоёр суудлаа алдсантай адил гэж үзэх  хэсэг ч байна. Хоёр гишүүний намаас гарах шалтгаан нь МАН, МАХН сонгуульд эвсэн орох, цаашлаад нэгдэх асуудал бүтэлгүйтсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа ч “бид хэлэх үг, хийх ажлаа алхам тутамдаа хүнээр заалгаад байх улстөрчид биш” гэх Ч.Улаан гишүүний үг, намын дарга Н.Энхбаяртаа хаяглагдсан байх талтай гэж ажиглагчид таамаглаж байна. Үнэндээ ч Ч.Улаан нарын гишүүнд Н.Энхбаяр даргын бодлогын чанартай асуудалд байр сууриа нэгтгэж оролцохоос бус нүдний харцаар хөдлөх утсан хүүхэлдэйн биш гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз. 

 

Эвслээс гарч МАН-ын гишүүнчлэлийн эрхээ сэргээх Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар тус тусын тойрогтоо нэр дэвшин өрсөлдөх бололтой. Намын удирдлагуудтай яриа хэлцлээ эртнээс явуулаа биз.  

 

МҮАН-ын тухайд ирэх сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно гэдгээ аль эрт илэрхийлсэн. Эвслээс гарсан гишүүд нь АН-ыг эсвэл 3 дахь хүчнийг сонгох магадлалтай. Намын дарга М.Энхсайханы хувьд АН-ыг сонгуульд дэмжээд зогсохгүй цаашид нэгдэхээр шулуудсан. Тиймээс цаашид МҮАН Дээд шүүхийн бүртгэлээсээ хасагдах магадлалтай.

 

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улс төрийн бодлого МАН, АН ба бусад гэсэн тогтолцоогоор явж ирсэн. Гуравдагч хүчнүүдийн ихэнх нь МАН, АН-ын угшлууд байдаг. Тиймээс ч гуравдагч хүчин дэх улстөрчид намаасаа гарахаараа хуучин угшилдаа эргэн нэгддэг. Гуравдагч хүчнээс тусгаарлан нам байгуулсан эрхмүүдийн улс төрийн гараа ч мөн л АН, МАН-аас үүсэлтэй. Өнөөдрийн жишээгээр Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг МАН-даа эргээд ирэхэд гишүүд нь цааргалж, гадуурхаад байхгүй биз. Мэдээж улс төрийн өрсөлдөөн явагдаж байгаа хойно тойрог хуваарилалт дээр нэр дэвших эрхээ авахаар тэднийг тээршаах хэсэг гишүүн нь цөөнхийн цөөнхөд л хамаарах болов уу. Нэгэнтээ намын даргын, удирдах зөвлөлийн шийдвэр гарсан л бол зөрж, бусгаад байдаггүй дэмжээд явдаг, нийгэм солигдсон ч  дэг нь өнөө ч МАН-д ягштал мөрддөг сайн талтай, гэх үү дээ. Тиймээс УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудалд сунжраад байхгүй биз.

 

Харин АН-ын тухайд асуудал ар араасаа үүсч, овоо босгоогүй бол шаазгай юун суух вэ гэгч болоод байна. Угийн дотоод асуудал цэгцлэгдээгүй, намын дарга хийгээд генсекээ хүлээн зөвшөөрөхгүй зөрөлдөж байсан хэсэг бүлэг хүмүүсийн зөрчил дээр Сонгуулийн хуульд өөрчлөлт орохоор болсон нь жагсаалтад горилогсдын эсэргүүцэлтэй тулсан. Цаашлаад АН дотор эв эеэ хичээн байх энэ зуур хэдэн жилийн өмнө намаасаа өрх тусгаарласан эрхмүүд буюу МҮАН, Эх орон, ИЗНН-ын десант бууж байгаа. Тэд сонгуульд дэмжиж орох нэрийдлээр сонгуулийн 76 мандатаас хуваалцах тохироотой нэгдэв. Харин сонгуулийн циклийн энэ үед 76 мандатаас хувь хүртэх нь АН дахь зарим хэсэгт таалагдахгүй, зөрчилдөх асуудал үүсгээд байна. Уг нь АН-ыг олуулаа болгож байгаа нь З.Энхболдын гавьяа баймаар.

 

Ийнхүү улс төрийн үйл явц өдөр өдрөөр бус цаг цагаар өөрчлөгдөн хувирч байна. Одоо эрх баригч хүчин АН задарч бутарсан “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийг Засгаас чөлөөлөх хууль эрхзүйн орчин бүрдлээ. Ер нь өнгөрсөн бүрэн эрхийн хугацаанд “Шударга ёс” эвсэл Засгийг хамтарч барилцсан. Гэхдээ АН-д сайн хамтрагч байгаагүй. Үүнийг эдүгээ ЭМС-ын сайдыг томилоогүй хагас жил болсон эвслийн популизм харуулж байгаа. “Шударга ёс” эвслийн зүгээс албан тушаал, эрх мэдэл нэхэж байснаас бус энэ төрд, улс оронд, иргэдэд ээлтэй байгаагүйг Улаанбурхан өвчний дахин дэгдэлт гарч, хүний амь эрсэдсэн үйл явц гэрчилнэ. Үлдсэн цөөн хугацаандаа үүрэг гүйцэтгэгч Засагтай явах уу, намтраа нэмэх эрхмүүдийг сайдад томилох уу.  Хэрвээ үүрэг гүйцэтгэгч Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлвэл тэртээ 20 жилийн гашуун түүхийг давтсан хэрэг болно. Тиймээс сөрөг хүчинтэй зөвшилцөж, намаасаа сайдад нэр дэвшүүлэх эрхмүүдийн томилох дэмжлэг авахаас  өөр гарцгүй.

 

Сонгуулийн өмнөх улс төр хөл толгойн мэдэгдэхгүй бантан болж, цаашид  үйл явдал хэрхэн өрнөхийг үнэхээр таашгүй.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БАЯР БАЯРЦОГТ ЗОРИГТ НАР СОНГУУЛИЙН ДҮЙВЭЭНЭЭР АЛГА БОЛОХ ВИЙ ДЭЭ . БАС Л ШОРОНД ОРОХ ЁСТОЙ ХҮМҮҮС
2016-05-05
zzz:
medeejiin hereg dahin garch chadahgui gej bodoj baigaa hymyys ali hediin haashaa zugtahaa bodoj baigaa shdee, byren erh ni baihgui bolood odoo l neg idsen uusaniig ni tolyylii geheer zugataachihsan baidag bizdee.
2016-05-05
Зочин:
Монгол оронд нүгэл хийсэн Элбэгдорж Энхбаяр хоёр шорондоо оч
2016-05-05
Зочин:
Монгол оронд нүгэл хийсэн Элбэгдорж Энхбаяр хоёр шорондоо оч
2016-05-05
Д.Ганхуяг 99116570:
Хоёр том нам Шудрага ёс эвслийг хувь тэнцүүлж хувааж авахаар тохирсон Энхбаярыг яаж хувааж авах аргаа олохгүй, түүн дээр хүрээд зогсов. Үндсэндээ хоёр намын систем тогтож байна. Энэ ч дээр байх. Гэхдээ МАН түүхийн жам ёсоор ирээдүйд замхарч алга болно. Түүнээс нэг л тийм нэгшсэн үнэр үнэртэх болов. Энэ үнэрийг цаашид иргэд тэвчихгүй байхаа. Харин түүний оронд МАХН л гараад ирэх болов уу. Энхбаярыг ард иргэд нэгэнт ойлгосон байна. Иймд АН түүнээс нэг их жийргэхгүй байвал зохилтой. Элбэгдорж хэн гэдэг нь нэгэнт тодорхой болсон тул МАН-ын хормой доогуур шургаж байгаад АСЕМ зохион байгуулсан гэдгээр эүл барьж НҮБ-ийн суурин төлөөлөгч болохоор ажиллаж байх шиг байна. Гэхдээ ерөнхийлөгч байсан хүн гадгашаа явдаггүй нэг хууль бий шүү дээ
2016-05-05
марс:
Өнөөгийн улс төрд урваач шарваач ихэсч, хулгай луйвар хийгчдийн тоо олширч, үнэнг харах хүмүүсийн тоо цөөрч, ирээдүйн сайн сайхнаа сонгуулийн саналаар худалддаг болж дээ.. МАНАН гэж улс манантуулагсад л битгий гараасай...
2016-05-05
марс:
Өнөөгийн улс төрд урваач шарваач ихэсч, хулгай луйвар хийгчдийн тоо олширч, үнэнг харах хүмүүсийн тоо цөөрч, ирээдүйн сайн сайхнаа сонгуулийн саналаар худалддаг болж дээ.. МАНАН гэж улс манантуулагсад л битгий гараасай...
2016-05-05
оюун:
сонгууль дөхөөд ирэхээр МАНАН жинхэнэ амь амиа бодож хөлөө жийлцэж бие биенийхээ булайг дэлгэх байх даа тэр үед нь иргэд сайн мэдэж хүнээ таних хэрэгтэй шү улс эх орноо сайхан байлгая, хөгжүүлье гэвэл МАХН ыг дэмжих нь зүйтэй МАНАН д тархидуулж ханала
2016-05-05
оюун:
сонгууль дөхөөд ирэхээр МАНАН жинхэнэ амь амиа бодож хөлөө жийлцэж бие биенийхээ булайг дэлгэх байх даа тэр үед нь иргэд сайн мэдэж хүнээ таних хэрэгтэй шү улс эх орноо сайхан байлгая, хөгжүүлье гэвэл МАХН ыг дэмжих нь зүйтэй МАНАН д тархидуулж ханалаа
2016-05-05
ОЮУН:
сонгууль дөхөөд ирэхээр МАНАН жинхэнэ амь амиа бодож хөлөө жийлцэж бие биенийхээ булайг дэлгэх байх даа тэр үед нь иргэд сайн мэдэж хүнээ таних хэрэгтэй шү улс эх орноо сайхан байлгая, хөгжүүлье гэвэл МАХН ыг дэмжих нь зүйтэй МАНАН д тархидуулж ханалаа
2016-05-05
батхан1:
Сонгууль дөхөөд ирэхэд хүн бүрийн зан гарч байна даа урваач шарваач шалигуудын үнэн төрх нь ил гараад ЗУГТААРАЙ АМЬ АМИА бодоорой гээл гоё гоё жүжиг болж байна даа. Хэн нь хэн бэ гэдэг чинь удахгүй харагдана даа
2016-05-05
батхан1:
Сонгууль дөхөөд ирэхэд хүн бүрийн зан гарч байна даа урваач шарваач шалигуудын үнэн төрх нь ил гараад ЗУГТААРАЙ АМЬ АМИА бодоорой гээл гоё гоё жүжиг болж байна даа. Хэн нь хэн бэ гэдэг чинь удахгүй харагдана даа
2016-05-05
батхан:
Сонгууль дөхөөд ирэхэд хүн бүрийн зан гарч байна даа урваач шарваач шалигуудын үнэн төрх нь ил гараад ЗУГТААРАЙ АМЬ АМИА бодоорой гээл гоё гоё жүжиг болж байна даа. Хэн нь хэн бэ гэдэг чинь удахгүй харагдана даа
2016-05-05
зочин:
Жижиг тойрог нь МАНАН-гийн олгирахуудад ашигтай байна. Тийм учраас Томсгосон нэг тойргоор сонгуулиа явуулья.
2016-05-05
зочин:
Жижиг тойрог нь МАНАН-гийн олгирахуудад ашигтай байна. Тийм учраас Томсгосон нэг тойргоор сонгуулиа явуулья.
2016-05-05
зочин:
Жижиг тойрог нь МАНАН-гийн олгирахуудад ашигтай байна. Тийм учраас Томсгосон нэг тойргоор сонгуулиа явуулья.
2016-05-05
Борхүү:
Нэг намын зорилго доор явж байсан тэд сонгуулийн үеэр эд хөрөнгө шуналд хөтлөгдөн өөрсдийн үзэл бодлоо хаян ийг тийгээ урваж буцах н улс төрч биш гэдгийг харуулж байна
2016-05-05