Төрийн 220 албан тушаалтны ХОМ-тэй танилцана уу
2016-05-05

АТГ төрийн өндөр 220 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг вэб сайтдаа байршууллаа.

 

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх ба цахим мэдээллийн сүлжээнд байршуулдаг. 

 

“Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийт 225 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэвлэн нийтэлсэн бол цахим хуудсанд 220 албан тушаалтны мэдүүлгийг хуулийн дагуу байршуулжээ. 

 

Төрийн өндөр албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө, орлогын байдалтай ЭНД дарж танилцана уу. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин