“Хавдрын эсрэг аян”-ыг дэмжинэ
2016-05-05

 

Хорт хавдар манай орны хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж, түүний дотор элэгний хорт хавдар 40 гаруй хувийг эзэлж байна. Тиймээс Хавдар судлалын үндэсний төв элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх эрхэм зорилтыг дэвшүүлж, “Элэг нэгт Монголчууд” сан байгуулан хандивын аян зохион байгуулж байна.

 

     Тус сангийн санал санаачлагыг Улаанбаатар хот дахь урлаг, соёлын байгууллагууд дэмжин ажиллахаар болж төлөөлөн Улсын Драмын Эрдмийн Театрын захирал Ц.Цэрэнсамбуу, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын захирал Г.Цогоо, Монгол Улсын гавъяат дуучин Т.Ариунаа нар ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаатай уулзаж энэ сарын 14-нд нэгэн зэрэг бүх нийтээрээ байгаа байгаа газартаа тоглолт зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн юм.  Өнөөдрийн байдлаар  төрийн харъяалалтай  монголын 40 орчим  байгууллага үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд 5200 орчим уранбүтээлчид ажилладаг байна. Тэд энэхүү хандивын тоглолтоороо 100 орчим сая  төгрөгийн орлого  олно гэж тооцоолжээ.

 

     Ийнхүү урлагийнхны  санаачилсан хандивын тоглолт  нь “Хавдаргүй монгол” болох эрхэм зорилгод нийцэж байгаа учраас Эрүүл мэнд, спортын яам энэхүү сайн үйлсийн  арга хэмжээг бүх талаар дэмжин ажиллахаар боллоо.

 

    Иймд нийслэлийн Эрүүл мэндийн газар дээрх соёл, урлагийн  байгууллагаас эрхлэн зохион байгуулах хандивын тоглолтод нийслэлчүүдээ уриалан идэвхитэй оролцож, хамтран ажиллахыг хүсье.

 

“Хавдаргүй Монгол” аян-ны хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах соёл урлагийн арга хэмжээний хуваарь

 

Хаана

Цаг

Тоглолын нэр

 

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд

15 цагт

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын

“Монголын их хатад” бүжгийн концерт

Улсын драмын эрдмийн театр

 

18 цаг

“Ромео Жульетта” жүжиг

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

15 цаг

 

“Үүлэн заяа” дуулалт жүжиг

17 цаг

 

Улсын филармони

 

15 цаг

“Бид нэг гэр бүл” концерт

 

Улсын хүүхэлдэйн театр

15 цаг

“Мял богд” хүүхдийн уран бүтээл

Shuud.mn
Сонин хачин
zochin:
handivin toglolt boloh taiz tuhailbal MUESTO mun handiv ugch taiz tonog tuhuurumjuu une tulburgui ashigluulj bgaa bolno
2016-05-06