Үдийн цайны нийлүүлэлтийг зогсоожээ
2016-05-05

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуулийн сурагчид Үдийн цайнаасаа хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгдсэн. Тус сургуулийн I ээлжинд хичээллэдаг 1-3 дугаар ангийн 6 бүлгийн 202 сурагч Үдийн цай ууснаас 3г ангийн 14 сурагчид 20-30 минутын дараагаас дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, халуурах шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт 4 сурагч хэвтэж, 10 хүүхдэд нь гэрээр зөвлөгөө өгч явуулсан байна.  

 

Одоогоор мэргэжлийн хяналтын байгууллага “Үдийн цай”-ны бүтээгдэхүүнд нийлүүлсэн “Айплмүүн” ХХК-ийн жимст боов, “Хаан сүү” ХХК-ийн жимсний жүүс, нэг удаагийн соруул, сургуулийн хэрэглээний ус, мөн үйлдвэрүүдийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч, нэгдсэн лаборторид хүргүүлжээ.

 


Мөн “Айплмүүн”, “Хаан сүү” ХХК-иудаас Үдийн цайны нийлүүлэлт хийхийг түр хугацаагаар зогсоосон байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин