Засгийн газар эрх зүйн чадамжтай
2016-05-05

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч, тус эвсэл зургаан гишүүнтэй болсноос бүлэг тарж, Засгийн газрын эрх зүйн чадамжид нөлөөлж болзошгүй гэсэн мэдээлэлд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тайлбар хийлээ. Тэрбээр:

 

-Энэ бол хоёр өөр асуудал. Засгийн газрыг бүрдүүлэх асуудал бол УИХ-ын сонгуульд оролцсон субъектүүдийн хооронд яригддаг. Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намын хооронд байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа. Сонгуульд оролцсон субъектүүдийн хувьд  Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намд өөрчлөлт ороогүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжийн хувьд ямар ч асуудал гарахгүй. Сонгуульд оролцсон субъектээрээ асуудал тайлбарлагдах учраас Засгийн газар эрх зүйн чадамжтай.

 

Хоёр дахь асуудал бол УИХ-ын хуультай холбоотой асуудал. УИХ-д наймаас дээш гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах хууль зүйн зохицуулалттай. “Шударга ёс” эвслийн бүлэг анх 11 гишүүнтэй байсан. Үйл явцын дунд тухайн эвслээс таван гишүүн гарч өөр намуудад орсон учраас “Шударга ёс” эвслийг төлөөлж УИХ-д зургаан гишүүн үлдсэн. Тиймээс бүлэгтэй байх чадамжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл цаашид “Шударга  ёс” эвслээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон бүлэггүй гишүүд гэж ойлгож болно. Эвслийн бүлэггүй болж байгаа ч “Шударга ёс” эвслийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас Засгийн газрын чадамжид ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох, УИХ-ын бүлэгтэй байх нь хоёр өөр асуудал. Тиймээс Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн чадамжтай  хэмээлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оортоо ашигтайгаар бодохгуй яаах юм 20000 хувьсагчтай бодохоор хариу нь тэгж гараад байхад
2016-05-06
bayartsogt:
Ta bayartsogt uu esvel nomands iin naiz ni uu
2016-05-06
Зочин:
CHADAMJGUI... OGTSOR.
2016-05-06
Зочин:
Бид дэндүү туйлширах юмаа. Баярцогт бол төрийн жинхэнэ бэлтгэгдсэн хүн шүү. Ийм хэмжээний хүнээ бид яавал зөв ашиглах вэ гэдгээ бодохын оронд өөрсдийн хөө зохиосон хороор хордуулж алах гээд байх юм. Энэ хүний саруул ухаанд итгэж явдаг шүү
2016-05-05
bayartsogt:
Ta bayartsogt uu esvel nomands iin naiz ni uu
Зочин:
БАЯРЦОГТ МОНГОЛООС ЗУГАТААХАД ХОЁР САР ГАРАН ҮЛДЛЭЭ
2016-05-05
Зочин:
Энэ хятадын монгол залуу иргэд биднийг тэнэг гэж бодоод байгаа юм байх даа. Тийм дээ. Энэ новшид зөөлөн суудал эрх мэдэл байвал эх орноо ч худалдаж чадах амьтан даа.
2016-05-05
Зочин:
ЭНЭ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ АГУУ МАТЕМАТИКЧ ХЯТАДЫН МОНГОЛ АЛБАН ТУШААЛТАЙГАА ҮХЭН ХАТАН ЗУУРАЛДАНА . АХИЖ ГАРАХ ШААНС БАЙХГҮЙ . ОТ БУСАД ХЭРГЭЭР НЬ БАРИВЧЛАНА .
2016-05-05
zochin:
20000 huvisagch hujaa hulgaich 2o.ooo huvilbaraar hudal yrina
2016-05-05
zochin:
uurtei ashigtaigaar dandaa yarinaa
2016-05-05