Олон мандаттай системээр бүртгүүлсэн бие даагчдыг яах вэ?
2016-05-05

Гэрэл зургийг MPA.mn Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. УИХ-ын сонгуулийг жижиг 76 тойргоор явуулахаар АН, МАН-ын бүлэг тус тус  санал нэгдсэн.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байгаа юм. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж:

 

-Бид сонгуулийн тогтолцоо гэдэг бол өөр. Бидний хэлэлцэх зүйл хэлбэр юм.  Намуудыг  Дээд шүүхэд бүртгүүлсэн он сараар жагсаахаар төсөлд заасан байна. Миний болгоомжилж байгаа хамгийн ноцтой зүйл бие даагчдыг бүртгэсэн. Бие даагчид олон мандаттай мажоратори хэсэг дээр орох гэж бүртгүүлсэн. Одоо ганц мандаттай хууль болонгуут бие даасан нэр дэвшигчээр бүртгүүлнэ гэсэн эрхмүүд орж ирвэл яах вэ гэдгийг анхааруулж байлаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
avarg toirog
2016-05-05