Ким Чен Ун: Бид агуу ард түмэн
2016-05-06

Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын их хурал өнөөдөр эхэлж байна. 36 жилийн дараа уг хурал зохион байгуулагдаж буйгаараа онцлог болж буй хэмээн “KCNA” агентлаг мэдээлэв.Намын их хурлыг тохиолдуулан орон даяар хурим болон оршуулгын ёслол хийхийг хориглосон юм.

 

Удирдагч Ким Чен Ун ард түмэндээ “Бид агуу ард түмэн. Бидний зоргийг хэн ч мохоож чадахгүй” хэмээн хэлжээ. Энэ өдөр хойдууд амарч, Пхеньяны төв талбайд болох ёслолын арга хэмжээг үзэх гэнэ.

 

Их хурал болох өдөр хойдууд тав дахь удаагаа цөмийн туршилт хийнэ хэмээн мэдэгдсэн билээ. Өмнөд Солонгосын тагнуулд Пхеньяны цөмийн талбайд хөдөлгөөн илэрсэн талаар Сөүлд явуулсан тайландаа дурджээ. Хөдөлмөрийн намын сүүлчийн хурал 1980 онд зохион байгуулагдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
21 зуун дах боолчлолын улс
2016-05-07
хэхэ:
ямар үхсэн элийний ололт амжилт
2016-05-07
зочин:
Тэнэг мал.Энэ хүн үхсэн ч түүний үед олсон бүх ололт амжилт ард түмэнд нь үлддэг юм байгаа биз дээ.Түүний үед цөмийн энергийг ямар түвшинд ашиглаж сурсан,баллистик пуужинг яаж хийдэг гээд наад захын сурсан мэдсэн нь солонгосын ард түмний ололт болон үлдэнэ.Тэгэхэд манай АН-нхны ололт оффшор дансанд ороод оргүй алга болно.
2016-05-06
хэхэ:
ямар үхсэн элийний ололт амжилт
irgen:
Zovhon ooriigoo bodson iim hun ard tumendee heregui shuu dee?
2016-05-06