Хоросолыг цайрын бэлдмэлтэй хослуулбал илүү үр дүнтэй
2016-05-06

 

НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-аас зөвлөмж болгож буй  Бага осмостой хоросол буюу шингэн сэлбэх давсыг цайрын бэлдмэлтэй хослуулан хэрэглэх нь Цочмог суулгалтын үргэлжлэх хугацаа 1 5 хувиар, ужиг суулгалтын үргэлжлэх хугацаа 24 хувиар, ужиг суулгалтаар нас барах, эмчилгээ таарахгүй байх нь 42 хувиар  буурдаг болохыг тогтоосон байна.

 

    Энэ талаар Монголын эмийн үйлдвэрүүдийн технологич, мэргэжилтнүүдэд Хоросол эмийн шинэ найрлага, технологийн заавар болон цайртай хамт хэрэглэхийн ашиг тусыг танилцуулах сургалтыг ЭМСЯ,  НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгууллаа.

 

    Эдгээр технологийн амжилтуудыг гэрийн үр дүнтэй эмчилгээ, тохирсон эмнэлгийн үйлчилгээтэй хослуулан хэрэгжүүлсэнээр олон хүүхдийн амь насыг аврах боломжтой юм. Шинэчилсэн зөвлөмжүүдийг гэрт болон эмнэлгийн байгууллагад тогтмол хэрэгжүүлсэнээр үр дүнгээ өгөх юм.

 

    Бага осмостой хорослыг хэрэглэснээр судсаар шингэн сэлбэх хэрэгцээ багасах, суулгалтаар өтгөн гадагшлалт 20 хувиар буурах бөгөөд, уусмалтай хамт цайрыг 10-14 хоногийн турш урьдчилан сэргийлэх зорилготой уулгаснаар дараагийн 2-3 сардаа хүүхдийн өвчин тусах эрсдэл буурах бөгөөд суулгалтыг 34%-иар, хатгалгааг  26%-иар тус тус бууруулдаг болох нь тогтоогджээ.

 

    Сургалтанд НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн В.Сүрэнчимэг мэдээлэл хийж, ЭМБХЗГ-ын эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг болон Тавин-Ус ХХК, Астра ХХК, Түшиглэн ХХК, Хан-Өндөр хайрхан ХХК, Мон-Адонис  ХХК-ийн эмийн үйлдвэрийн төлөөллүүд оролцжээ.

Shuud.mn
Сонин хачин