Банк санхүүгийн салбарын шилдэг менежерээр Д.Батсайхан тодорлоо
2016-05-06

 

Менежментийн орчин үеийн сэтгэлгээ, мэдлэг, туршлагыг үйлдвэрт нэвтрүүлж, үндэсний шинэ үеийн менежерүүдийг бэлтгэх, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор байгуулагдаж байсан Монголын менежментийн холбооны 25 жилийн ой 2016 онд тохиож байгаа билээ. Монголын менежментийн холбооноос 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй ажлуудын нэг болох “Үндэсний шилдэг менежерүүдийн зөвлөлдөх уулзалт” өчигдөр Blue Sky буудалд амжилттай болж өнгөрлөө. Тус уулзалтын үеэр салбар бүрийн шилдэг менежерүүд цуглан өөрсдийн салбарын менежментийн шинэ арга хэлбэрийг зөвлөлдөх, харилцан туршлага солилцохын зэрэгцээ амжилт бүтээлээрээ салбартаа манлайлсан менежерүүдэд Монголын менежментийн холбооны дээд өргөмжлөл болох “Шилдэг менежер” өргөмжлөл, цол тэмдгээр шагналаа. 

 

Тэдний нэг нь Банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгож, үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн дэвшилтэд, шинэ арга хэлбэрийг нэвтрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Д.Батсайханд “Шилдэг менежер” хэмээх хүндтэй шагналыг олгосон байна.

 

 

 

Д.Батсайхан нь 2005- 2012 онд ХААН банкны Зээлийн газрын захирал, Дэд захирал, Гvйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байхдаа  Санхvvгийн тvрээс, Бизнес инкубаторын vйлчилгээ, Цахим банкны vйлчилгээ, Хуримтлалын дансны vйлчилгээ, Union Pay картын vйлчилгээ, Явуулын АТМ vйлчилгээ, Ухаалаг банкны vйлчилгээ,  Телефон банкны vйлчилгээ, жолоочийн АТМ, Vндэсний T картын бvтээгдэхvvн  зэрэг шинэ бvтээгдэхvvн vйлчилгээг зах зээлд анхлан нэвтрvvлж банкны өдөр тутмын vйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулж ажилласнаар ХААН банк Монгол улсын шилдэг банк,TOP 5 банкаар удаа дараа шалгарч Global finance сэтгvvл, Банкир сэтгvvлийн шилдэг банкны шагналыг удаа дараа хvртэж байсан юм.

 

Д.Батсайхан нь 2012-2015 онд Терийн банкны Гvйцэтгэх захирлаар ажиллахдаа Онлайн зээлийн vйлчилгээ, Даатгалын зуучлалын vйлчилгээ, JCB картын vйлчилгээ, Platinum картын vйлчилгээ, Угтах vйлчилгээ, Цахим төгрөг vйлчилгээ, Е Биллинг vйлчилгээ зэрэг шинэ бvтээгдэхvvн vйлчилгээг зах зээлд анх удаа амжилттай нэвтрvvлж банкны vндсэн vзvvлэлтvvдийг 2.3-5.6 дахин есген нэмэгдvvлсэн амжилтаар Монгол улсын ТОР 5 Банкны нэгээр 3 жил дараалан шалгарч , TOP 100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтаар 2014 оны амжилтаараа 17 дугаарт, 2015 oны амжилтаараа 11 дvгээрт тус тус шалгарсан юм.

 

 

Мөн Д.Батсайхан нь Завхан аймгийн Залуучууд Оюутны Хөгжлийн Төвийн Ерөнхийлөгчөөр 10 жил ажиллахдаа оюутан залуусыг хөгжvvлэх, тэднийг чадваржуулахад чиглэгдсэн "Завхан хөгжлийн шийдэл" сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал 10 удаа, Уран илтгэлийн уралдаан 9 удаа , Парламентын мэтгэлцээн 9 удаа жил бvр уламжлал болгон зохион байгуулж, "Очирвааны их эгшиглэн" яруу найргийн наадмыг 2 удаа, Алдар суутай хvмvvсийн "Aмжилтын буухиа" лекцийг сар болгон 105 удаа зохион байгуулж "Хөгжлийн хөтөч" цуврал ном 6 удаа гаргаж давхардсан тоогоор 45 мянган оюутан залуусыг хамруулсан ажээ. 
 

Shuud.mn
Сонин хачин