“Академи авардс”-ын бүртгэл эхэллээ
2016-05-06

 

Монголын Үндэсний Кино Урлагийн Академаас зохион байгуулдаг “Академи Авардс” наадам ирэх сард болно. Наадамд нэр дэвших кино уран бүтээлийн бүртгэл эхэлжээ.

 

Тус академи нь, академийн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг сүүлийн зургаан жил уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад  кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагналыг гардуулдаг ажээ.

  • Шилдэг кино Best Picture
  • Шилдэг эрэгтэй дүр Leading role actor
  • Шилдэг туслах эрэгтэй дүр Supporting role actor
  • Шилдэг эмэгтэй дүр Leading role actress
  • Шилдэг туслах эмэгтэй дүр Supporting role actress
  • Шилдэг найруулагч Directing
  • Шилдэг зураглаач Cinematography
  • Шилдэг зураач Art direction
  •  Шилдэг хөгжим Music original score
  • Шилдэг дуу Music original song
  • Шилдэг монтаж Film Editing
  • Шилдэг дууны найруулагч Sound Editing
  • Шилдэг зохиол Writing screenplay
  • Шилдэг дүрсний эффект Visual effects
  • Шилдэг нүүр будалт Make-up and hairstyle
  • Шилдэг баримтат кино Documentary (feature)
  • Шилдэг хөрөнгө оруулагч Best investor

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа зургаадугаар сарын 3-ны  17.30 цагт “Их тэнгэр цогцолбор”-т эхлэх нь ээ.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин