Хурандаа цол олголоо
2016-05-06

 

ЗХЖШ-ын даргын тушаалаар өнөөдөр батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчиндээ санал санаачлага, үр бүтээлтэй ажиллаж байгаа 9 дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн Хурандаа цол олголоо.

 

Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зэвсэглэл техникийн бодлого зохицуулалт, гадаадын тусламж хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ц.Отгонцэрэн, Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын Шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга-хяналт шинжилгээ үнэлгээний ахлах офицер, дэд хурандаа Л.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн цэргийг агаарын довтолгооноос хамгаалахын ахлах офицер дэд хурандаа Г.Отгонбаяр нарт Хурандаа цол олголоо. Мөн Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагч, дэд хурандаа С.Пүрэвдорж, Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Х.Гансүх, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ, Хил хамгаалах Ерөнхий газрын Зэвсэг, инженер, техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа А.Баатар, Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Хил хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч дэд хурандаа Б.Лувсанравдан нарт албан тушаалын зэрэглэлийн Хурандаа цол олгосон байна.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Р.Мөнхбаяр:
Баагийдаа баяр хүргьe.
2016-05-07
Officer:
Erhem hundttei hurandaa tsoliig yah argaggui, ajil mergejil, turshlaga, bolovsrol medlegtei, saihan humuust olgosonbn, army bayar hurgie
2016-05-06
Зочин:
даваа даргад баяр хүргэе, Зэвсэгт хүчинд олон жил ажилласан , өөрийн хүч чадлаа зориулсан хүмүүст олгох ёстой цолыг нь олгож байгаа шүү, өнөөгийн таны удирдлагын багын үйл ажиллагааг дэмжиж байна, зөв байна .
2016-05-06
Багш:
Лувсанравдан дүүдээ баяр хүргье. Олон жил уулзаагүй дүү хүүг хурандаа цолтой болж, зургийг нь харлаа, сайхан санагдаж байна шүү. Сайн ажиллаарай эрүүл байгаарай.
2016-05-06
Цэцэ:
Цол авах ч яахав нэг хэрэг. Цолоо дааж явах нь шаал өөр хэрэг шүү.
2016-05-06