“Мөнхийн галт цэцэг” тэргүүлэв
2016-05-09

Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг 13 дахь удаагийн  “Гэгээн муза 2016” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 7-нд Улсын Драмын Эрдмийн Театрт болж өндөрлөсөн. Наадмын “Хүүхдийн жүжгийн төрөл”-д Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын бүтээл “Мөнхийн галт цэцэг” жүжиг хоёр муза хүртэв.

 

Тус төрөлд Орхон аймгийн “Хөгжимт залуучууд театр”-ын Петр Пен ба далайн дээрэмчид” жүжиг, Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын бүтээл “Мөнхийн галт цэцэг” жүжиг, Улсын хүүхэлдэйн театрын “Мял богдын намтар” жүжгийн уран бүтээлчид тус тус нэр дэвшив.

 

 

Шилдэг эмэгтэй гол дүр номинацид:

  • “Мял богдын намтар” жүжгийн Мял богдын дүрээр жүжигчин Ц.Цэрэндорж
  • “Петр Пен ба далайн дээрэмчид” жүжгийн Ахмад Хүүкийн дүрээр жүжигчин Б.Эрдэнэхүү
  • “Мөнхийн галт цэцэг” жүжгийн Баарайн дүрээр жүжигчин Н.Бямбасүрэн нар нэр дэвшиж жүжигчин Ц.Цэрэндорж шилдгээр шалгарлаа.

 

Шилдэг найруулагч номинацид:

  • “Мял богдын намтар” жүжгийн М.Ариунтуяа
  • “Петр Пен ба далайн дээрэмчид” жүжгийн Х.Хишигбаатар
  • “Мөнхийн галт цэцэг” жүжгийн Д.Доржсүрэн найруулагч нэр дэвшиж М.Ариунтуяа муза хүртэв.

 

Шилдэг эрэгтэй туслах дүр номинацид:

  • “Петр Пен ба далайн дээрэмчид” жүжгээр, жүжигчин Э.Алтангэрэл
  • “Мөнхийн галт цэцэг” жүжгийн баавгайн дүрээр Н.Очирпүрэв нар тус тус өрсөлдсөнөөс Н.Очирпүрэв муза хүртэв. 

Тэрбээр “Би их азтай хүн. Монгол Улсын хөдөө орон нутгийн хамгийн том театрт ажиллаж явдагтаа би маш их баярладаг. Энэ алтан тайзнаа зогсож, алтан цомыг атгаж, алтан хүмүүст, алтан үгийг сонордуулах боломжийг олгосон “Гэгээн муза” академид баярлалаа. Мөн соёл урлагийн салбарт төгс гэгээрлийг олгосон С.Сугар багшдаа талархаж байна” хэмээв.

 

Шилдэг эмэгтэй туслах дүр номинацид:

  •  “Мял богдын намтар” жүжгийн Нянцагаржуны дүрээр Д.Батмөнх
  • “Мөнхийн галт цэцэг” жүжгийн туулайн дүрээр Д.Отгонсүрэн, үнэгийн дүрээр Н.Энхжаргал нар тус тус нэр дэвшжээ. Үүнээс “Мял богдын намтар” жүжгийн Нянцагаржуны дүрээр жүжигчин Д.Батмөнх муза хүртлээ.

 

Шилдэг тайзны зураач номинацид:

  •  “Мял богдын намтар” жүжгээр зураач н.Энх од
  •  “Хөгжимт залуучууд театр”-ын “Петр Пен ба далайн дээрэмчид” жүжгийн тайзны зураач Б.Сайханбаяр
  • “Мөнхийн галт цэцэг” жүжгээр зураач О.Баярмагнай нар нэр дэвшсэнээс зураач О.Баярмагнай шилдгээр шалгарлаа. Маш том дүр байсан. Мял богдын намтарын үзсэн хүнд энэ насны буян хайрладаг гэдэг. Энэ сайхан зохиолыг тайзны бүтээл болгох санааг гаргасан захиралдаа, дэмжиж оролцсон уран бүтээлчиддээ баярлалаа. Энэ бол бид бүгдийн “Гэгээн муза” хэмээв.

 

Үргэлжлүүлэн “Хүүхэд оролцсон бүтээлийн төрөл”-ийн шилдгийг шалгарууллаа. Тус төрөлд

- Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Чулуун байшин”, “Бэлтрэг ба түүний нөхөд” жүжиг

- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургуулийн бүтээл “Одны хүүхдүүд” зэрэг бүтээл тус тус нэр дэвшив. Үүнээс “Одны хүүхдүүд” жүжгийн уран бүтээлчид алтан цомын эзэн боллоо.

Ийнхүү “Гэгээн муза” наадмын 13 дахь удаагийн “Хүүхдийн жүжгийн төрөл”-ийн болон “Хүүхэд оролцсонн бүтээлийн төрөл”-ийн шилдгүүд тодров.

 

Г.Тэгшсүрэн 

 

Shuud.mn
Сонин хачин