Афганистанд 73 хүн амиа алджээ
2016-05-09

Афганистан улсын Газни хотноо өчигдөр 17.50 цагт ноцтой осол гарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Зорчигч тээврийн автобус шатахуун тээвэрлэгч машинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас 73 хүн амиа алдаж, 54 хүн шархтсан талаар Газни хотын Эрүүл мэндийн төвөөс мэдээлжээ.

 

Цагдаагийнхан уг хэргийг шалгаж байгаа гэнэ. Уг ослоос хагас цагийн дараа мөн Кандагар хотноо автобус, том оврын машинтай мөргөлдсөн хэрэг гарчээ. Ослоор 52 хүн амиа алдсан хэмээн гэрчүүд мэдээлсэн ч цагдаагийнхан ослын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгөхөөс эрс татгалзсан аж.

 

“Энэхүү хэрэгтэй талибанчууд хамаатай эсэхийг тогтоохоор ажиллаж байна” хэмээн Кандагар хотын Цагдаагийн газраас мэдээлжээ. Ерөнхийлөгч Ашраф Гани твиттертээ “Үнэхээр муу  өдөр байна” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mb:
zugeer neg amidrah zuleg ch baihgui sonocon gazar yumaa..
2016-05-10
хх:
энэ афганистан гэж болохоо байчихсан лаларын газар байх юмаа зүгээр зөнд нь хаявал таарна байгалын шалгаралаараа гараад ирвэл тэр л биз эсвэл мөхнө биз
2016-05-09