Барилга нурж, 33 хүн амиа алджээ
2016-05-09

Кенийн нийслэл Найроби хотноо олон хоног аадар бороо орсны улмаас хөрсний гулгалт үүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Байгалийн гашгийн улмаас зургаан давхар барилга нуржээ. Ослын үеэр 33 хүн амиа алдаж, 137 хүн шархтаж, 80 орчим хүн сураггүй болсон байна.  

 

Аврагчид сураггүй алга бологсдын эрэн хайж буй юм. Өчигдөр 20 орчим насны эмэгтэйг нуранги дороос аварчээ. Эмэгтэй 40 орчим цаг нуранги дор байсан гэнэ.

 

Дахин ашиглах боломжгүй болоод буй уг барилгад 150 өрх амьдардаг байжээ. Эрх баригчид дээрх иргэдэд нөхөн төлбөр өгөхөө амласан байна.

 

НҮБ болон Улаан загалмай нийгэмлэгийн элч нар  иргэдэд ундны ус болон хүнсний тусламж нийлүүлж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг ээ:
Гадаад улсад болж бгаа мэдээг хаана гэдгээр нь з мОлөв нэрлэ Олны анхаарал татах өөр арга ол за юу Хүн амьтан сэрдхийлгээд бай
2016-05-09