Барьцаалагдсан сэтгүүлчид суллагджээ
2016-05-09

Сири улсад сурвалжлага бэлдэж явахдаа зэвсэгт бүлэглэлийн дайчдад барьцаалагдсан Испанийн гурван сэтгүүлч эрх чөлөөтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд 10 сарын өмнө барьцаалагдсан юм. Сэтгүүлчдийг Испанийн тусгай хүчин нисдэг тэргээрээ Мадрид хотноо аюулгүй авчирсан байна.

 

Барьцаанд байсан Антонио Памплиега, Хосе Мануэль болон Ангел Састе хэвлэлийхэнд “Үнэхээр их баярлалаа” хэмээн хэлжээ.

 

Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл сэтгүүлчдийг барьцаалаагүй хэмээн Испанийн Хууль зүйн сайд мэдэгдсэн байна. Тэрбээр сэтгүүлчдийг барьцаалсан бүлэглэлтэй хэрхэн тохиролцоо хийсэн талаараа хэлэхээс татгалзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин