“Жагсаалтын 28”-ыг хот, хөдөөд тэнцүү хуваарилна
2016-05-09

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөв.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

 

-Бүлгийн хуралдаанаар  Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг хэлэлцлээ. Гишүүд уг  асуудлыг хэлэлцээд жагсаалтын 28 мандатыг хот хөдөөд тэгш хуваарилж  өгөх нь зүйтэй гэж үзсэн. Тодруулбал, хотод 14 мандат, хөдөөд 14 мандат байх нь хамгийн оновчтой хувилбар гэж үзлээ. Ийнхүү хуваарилах нь пропорцианаль хувилбарыг хадгалсан “шударга” хуваарилалт юм хэмээлээ. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.  

 

-Жагсаалтын 28-ыг хот, хөдөөд тэнцүү  хуваасан үндэслэл юу вэ ?

 

-Өмнө нь жагсаалтын 28 гишүүнийг сонгохдоо үндсэндээ Монгол Улсын нэг тойрог гээд нийт ард иргэдээс санал авсан гишүүд байсан гэж АН үзсэн. Тиймээс энэхүү хувилбарыг хадгалаад 14, 14 гэсэн тэнцвэртэй хувилбарыг сонголоо. Энэхүү хувилбар нь хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжтэй уялдсан хувилбар юм.

 

-Аль аймгуудын мандат нэмэгдэх вэ?

 -Бидний тооцоолж байгаагаар 10-аад аймгийн мандат нэмэгдэх байх. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаад тогтоолоо албажуулаад оруулж ирсэн тохиолдолд намууд тухайн хувилбар дээр ажиллана.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөдөө тэгээд Монгол улс хоцрогдоод явж бай гэсэн үг үү. Тэр том газар нутагт ганц гишүүн хүрэлцэх үү. Энэ Ардчилсан нэртэй улсыг унагагчид нэг суудлын төлөө улсыг маань худалахад бэлэн байна уу даа.
2016-05-10
Зочин:
хөдөөд асуудал орхигдоод байна гишүүдээ олон болгоочээ
2016-05-10
Зочин:
Төв аймгаас 24 жил сонгогдоод баталсан хуулиудаас нь Төв аймгийн иргэдэд тус нэмэр ач тус өгсөн нэгч тусгал байхгүй. Зөвхөн хууль батлуулж хувьдаа хэдэн цаас унагах юм уу? эсвэл намаа яааж сонгуульд ялуулах вэ? өөрсдөө яааж энэ суудалдаа үлдэх вэ? гэсэн албан тушаалын атгаг бодолтой.Ийм хишиг буянгүй ач тус мэддэггүй хөдөөгийн хүн ардын хурдан мориндоо хайртай дуртайг ашиглаж хааяа нээх тус болгож төрөөс хэдэн төгрөг салгаад бэлэг болгож сайн хүн болж өгөөд ард нь Ахаа намайг бодоорой гэсэн харц заавал илгээнэ.Эсвэл багийн засаг дарга болон хэсгийн ахлагч нарт бэлэг дурсгал илгээнэ. Ийм хөрөнгө оруулалт хэнд хэрэгтэй юм. түүний оронд бүтээн байгуулалтын ажил олж өгч хүмүүсээ ажил төрөлтэй болгож амьжиргааг нь дээшлүүлэхгүй явсаар ирлээ. Эднийг сонгосны тус гэж юу байна.Тэгээд нэг мангасын домог зохиож бид л байхгүй бол төрийн төсвийн ажилтануудыг хуугаар нь халж цөлнө гэх.хөдөөгийн хүн амыг мэдээлэлгүй харанхуй байлгаж байж 70-80 хүртлээ парламентад суучих л бодолтой. Одоо харин ухаал
2016-05-09
Зочин:
Ямарч тохиолдолд АН навс авхуулна даа. Хотод ядарсан иргэд бүр ч нам авна биз.
2016-05-09
123:
Хотод АН, бас хөдөөд ч унана,унагах ч ёстой.Хөөөгийн ард түмнээсээ ичиж АСЕМ зохион байгуулах ерөнхий сайд бас ийм засгийг нэг ч суудалгүй болговол бүр сайн
2016-05-09
Зочин:
Хотод АН гарна гэж хэн тэгээд байгаа юм. Харин ч бүр эсэргэээрээ унандаа
2016-05-09