Кардашиан: Бүгд надад атаархдаг
2016-05-09

Хоёр дахь хүүхдээ төрүүлснээсээ хойш сэтгүүлд зориулж зургаа авахуулаагүй реалити шоуны од Ким Кардашиан Австралийн “Vogue” сэтгүүлийг чимсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг сэтгүүл ирэх сарын 1-нд худалдаанд гарах гэнэ.

 

Кардашиан сэтгүүлд удахгүй нэг нас хүрэх хүү болон гэр бүл, ажил мэргэжлийнхээ талаар сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрбээр мөн сүүлийн үед хэвлэлээр гарч буй худал мэдээллүүдийг үгүйсгэсэн байна.

 

Америкийн шар хэвлэлүүд “Кардашианыг нөхөр Кейни Уэстээсээ салах гэж байгаа”, “Кардашиан тээгч эхийн тусламжтай хүүгээ төрүүлсэн” гэх мэт мэдээллийг цацаж, хүмүүсийг талцуулах болжээ.

 

Уг асуудалд Кардашиан “Хүмүүс миний амьдралыг огтхон ч хүндэлдэггүй. Намайг тэд зүрх сэтгэлгүй гэж боддог. Надад хүн бүхэн атаархдаг. Дэлхий дээр байгаа бүх бүсгүйчүүд над шиг амьдрахыг хүсдэг. Би үгүйсгэхгүй. Та нар над шиг хөдөлмөрлөж чадвал надаас ч илүү сайхан амьдарч чадна” гэж ярьсан байна.

 

Кардашиан 20 сая гаруй үзэгчтэй “Кардашианыхантай хамт” реалити шоутайгаас гадна өөрийн нэрийн 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргадаг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Түүний бөгсөнд эр эмгүй атаархдаг байх оо
2016-05-09