Сэм Уортингтоны эхнэр жирэмсэн болжээ
2016-05-09

Аватар киноны од Сэм Уортингтоны гэргий, модель Лара жирэмсэн болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос 13 сартай Рокет гэх хүүтэй юм. Жүжигчин эр инстаграмдаа “Манай гэр бүл нэмэгдэхээр боллоо. Энэ баяртай мэдээгээ та бүхэнтэйгээ хуваалцахаар боллоо. Үнэхээр жаргалтай байна” гэж бичжээ.

 

Лара дөрвөн сартай жирэмсэн гэнэ. Тэрбээр өчигдөр “NBS” телевизийн “Оддын цаг” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би ихэр хүүхэд тээгээгүй. Энэ бол баталгаатай үнэн. Нөхөр минь их жаргалтай байгаа” гэж ярьсан байна.

 

Хөтлөгч түүнээс ямар хүүхэдтэй болохыг хүсч буй тухай асуухад тэрбээр “Охинтой болмоор байна. Роки ч гэсэн охин дүүтэй болохыг хүсч байгаа” хэмээн хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин