“Night of Ballet” олон улсын балетын наадам ирэх зургаадугаар сард Улаанбаатар хотноо болно. Наадамд АНУ, ОХУ, Хятад, Япон зэрэг дэлхийн 17 орны балетчид оролцох аж.
МУГЖ, бүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-ийн санаачлагаар “Night of Ballet” Олон улсын балетын наадам ирэх зургаадугаар 2-4-нд Улаанбаатар хотноо зохиогдох юм. Наадамд:
Монгол улсаас Д.Алтанхуяг, Г.Цолмон, Ч.Ганчимэг, А.Эрдэнэболд, Б.Саруул, О.Анужин зэрэг балечин оролцох нь ээ. Оролцогчид дэлхийн сонгодог урлагийн алдартай бүтээлийг Монголын тайзнаа тоглох юм байна.
Балетын наадам ирэх зургаадугаар сарын 4-нд 19.00 цагт “The Corporate Hotel and Convention centre”-т болно.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |