УИХ-гишүүн Ц.Даваасүрэн шүүхэд хандаж магадгүй
2016-05-09

 

Монголын тэшүүрийн холбооны үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс өнгөрсөн баасан гаригт  хэвлэлийн бага хурал зарлан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг  өөрийгөө МТХ-ны ерөнхийлөгчөөр томилсон үйлдэл нь хууль бус хэмээн мэдэгдэл хийж, түүний талаархи ноцтой мэдээллийг дэлгэх болно хэмээн сүржигнэсэн юм.

  Эл мэдээллийн  мөрөөр МТХ-ны дэргэд байгуулагдсан Түр хорооныхноос асуудлыг тодруулахад, МТХ–ны гишүүд ээлжит бус их хурлыг сарын өмнө  зарлаж, 110 хувийн ирцтэйгээр хуралдаж,  МТХ-ны ерөнхийлөгчийн  үүрэг гүйцэтгэгч Д. Болормаа, нарийн бичгийн дарга  Б.Нармандах нар болон удирдах зөвлөлийн гишүүдийг татан буулгах тухай шийдвэрээ гаргасан.

Тэгээд ч их хурал болохоос 10 хоногийн өмнө удирдах зөвлөлийн 9 гишүүний  долоо нь өөрсдийн хүсэлтээр удирдах зөвлөлөөс нэрээ татаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн өргөдлөө түр хороонд ирүүлсэн байгаа. Дүрэмд зааснаар есөн гишүүний долоо нь татгалзсанаар эрх зүйн чадамжгүй болчихож байгаа юм. 

Ээлжит бус их хурал Тэшүүрийн холбооны дүрмийн дагуу явагдсан. Хөдөө, орон нутагт ажиллаж байгаа багш, дасгалжуулагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцсон. Харин үүрэг гүйцэтгэгч нараас нэг ч хүн ирээгүй.  Тиймээс их хурал хэлэлцэхээр шийдвэрлэсэн асуудлуудаа  дүрэмд заасан ёсоор хэлэлцэн шийдвэрлэсэн. Бүх гишүүдийн   100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дахин ерөнхийлөгчөөр томилсон. Энэ тухайгаа эрхэм гишүүнд хурал болоод өнгөрсний дараа албан ёсоор мэдэгдсэн. 

Тиймээс үүрэг гүйцэтгэгч нарын  “ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн  өөрийгөө МТХ-ны ерөнхийлөгчөөр томилуулсан” гэх мэдээлэл ор үндэсгүй төдийгүй УИХ-ын гишүүний нэр төрд халдсан үйлдэл болжээ “ гэсэн хариултыг өгсөн юм. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн  өөрөө хүсвэл нэр төрөө сэргээхээр шүүхэд хандах эрх нь нээлттэй аж. 

Дашрамд дурдахад, үүрэг гүйцэтгэгч нар  ээлжит бус их хурлын шийдвэрийг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал зарласан явдал нь  МТХ-ны 2015 оны төсөв болох 32 мянган ам. долларыг  хувьдаа ашигласан байж магадгүй байгаатай холбоотой гэнэ. Тиймээс түр хороо  МТХ-д аудитын шалгалт оруулахыг хүсч байгаа аж.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Ч.Бударгана
Shuud.mn
Сонин хачин
Шүүхэд ханд:
Халтар болрмаа чинь тэшүүрийн нэг юмны охин нь санаатай юм. Орон гаран халтар болормаа тэшүүрийн холбоог авч явж чадахгүй ээ. халтар болормаагаас хог новшийн зан л үнэртэнэ, өөр сайн юм гарахгүй НЭР төрөө сэргээ хогын болормаагаас
2016-05-09