Халдлагын үеэр цагдаагийн ажилчид амиа алджээ
2016-05-09

Египетийн нийслэл Каир хотын орчимд явж байсан цагдаагийн микро автобус руу зэвсэгт этгээдүүд халдсан талаар "CNN" агентлаг мэдээллээ. "Халдлагын үеэр цагдаагийн найман ажилтан амиа алдсан" хэмээн Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. 

 

Халдлага үйлдсэн этгээдүүд ямар бүлэглэлийн дайчид болохыг тогтоохоор ажиллаж байна. Гэмт этгээдүүд халдлага үйлдэх үедээ өөрсдийгөө Иракийн хэт даврагч "Халифын вант улс" бүлэглэлийн захиалгаар үйлдсэн хэмээн хэлжээ. 

 

Харин халдлагаас хоёр цагийн дараа “Лалын ахан дүүс” уг халдлагыг захиалсан болохоо мэдэгдсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tsagdaagiin ajilchid...ene neg baliar chid gedegiig yasan ih heregledeg bolchihson yum be?
2016-05-10