Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын асуудлаар МАХН хурал зарлалаа
2016-05-10

09.00 цагт: "Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь" сэдэвт зөвлөгөөн Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно. Зөвлөгөөнд ЭМСЯ, НЗДТГ, НЭМГ, СЭМҮТ, НХГБХГ, НЦГ, НБГ, Монголын ХЭҮТ, UNICEF болон бусад холбогдох байгууллагууд оролцоно. Утас: 320981, 70110500


10.00 цагт: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Инновацийн зөвлөл хамтран “Ногоон технологи, инноваци - 2016" үзэсгэлэн зөвлөгөөн МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд болно. Утас: 99107440


10.00 цагт: АНУ-ын Чикагогийн их сургуулийн Харрисийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн Профессор, доктор Жэймс Робинсон “Байгууллагууд яагаад чухал вэ?- Тогтвортой хөгжилд байгууллагын засаглалын гүйцэтгэх үүрэг” сэдвээр лекц уншина. Лекц МУИС-ийн 1 дүгээр байрны дугуй танхимд болно.


10.00 цагт: БНХАУ-ын Эрээн хотод байгуулагдах “Хилийн иргэдийн худалдааны бүс” төслийн танилцуулга уулзалт Чингис Зочид буудлын 3 давхарт болно. Утас: 312371, 99059736


10.00 цагт: Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д хүлээн авах ёслол болно. Утас: 264923, 6885060


11.30 цагт: "Зууны мэдээ" мэдээллийн төвд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын намын гишүүнчлэлийн асуудал шийдэгдээгүй байгаа талаар МАХН-аас мэдээлэл хийнэ. 


11.00 цагт:  Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл нийтийн цагаан байрны сууц өмчлөгчдийн эрхийг хамгаалах “Гэгээ-9” СӨХ-өөс “Нийтийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-ыг дахин төлөвлөлтийн талаар оршин суугчдын дунд хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэж "Mонгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.30 цагт: “Олон улсын сувилагчийн өдөр”-ийг тохиолдуулан хандивын тоглолт зохион байгуулж орлогыг хорт хавдраар өвчилсөн сувилагчдын эмчилгээнд зарцуулах талаар "Mонгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Дотоодын цэргийн 084 дүгээр ангийг “Байлдааны гавъяаны одонгоор шагнах ёслолын ажиллагаа болно. Үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, БХЯ-ны сайд Ц.Цолмон, УИХ-ын АБГББХ-ны дарга М,Сономпил, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон албаны бусад хүмүүс оролцоно. Утас: 99102923


12.00 цагт: Хуванцар саванд агуулагдаж буй хорт бодисын талаар оюутнууд "Зууны мэдээ" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


 14:00 цагт: Гадаад хэргийн яамны "Мэдээллийн цаг" хурал болно. Хуралд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцоно.


18.00 цагт: "976 Арт" галерейд "Уран бүтээлчийн үүцийг уудлах цаг" нээлттэй хэлэлцүүлэг болно.  Уран бүтээлч Т.Энхболд, Хөхнар Контемпорари урлагийн төвийн тэргүүн Ё.Далх-Очир, "976 Арт" галерейн захирал Б.Гантуяа нар оролцоно.

Shuud.mn
Сонин хачин