“ICIJ” дахин дуулиан тарив
2016-05-10

​“ICIJ” байгууллага нууц оффшор данстай эрхмүүдийн мэдээллийг дэлгэжээ. Энэ талаар “www.icij.org” мэдээллээ.

 

 

Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн холбоо буюу “ICIJ” Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг өчигдөр 3.00 цагт “www.panamapapers.icij.org” сайтад нийтэллээ. “ICIJ” өчигдөр 215 мянган компани, 70 гаруй орны улстөрч, бизнес эрхлэгчийн дансны мэдээлэл гэх 11.5 сая баримтыг нийтэд танилцуулжээ. Тус холбоо сарын өмнө хууль бус данстай гэх хүмүүсийн мэдээллийг ил болгосон юм.  Өмнө нь дэлгэгдсэн оффшор дансны мэдээллээс болж Исландын Ерөнхий сайд Дэвид Гюннлейгссон огцорсон билээ.

 

“Панамын бичиг баримт”-ыг байршуулсан сайтад “Mongolia Yiluohe Steel and Iron Mining Company Limited” гэх компанийн нэрийг байршуулсан байна.  Уг компани 2007 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн аж. Сэтгүүлчдийн мэдээлснээр “Компанийн эзэн нь БНХАУ-ын иргэн” гэжээ. Нууц материалд дурдсанаар Монгол Улсын 49 иргэн оффшор данстай болохыг илрүүлсэн байна.  Монгол иргэдийн оффшор данс ихэвчлэн Британийн Виржини аралд бүртгэлтэй байгааг “www.bloomberg.com” сайт мэдээлжээ.  Оффшор данстай гэх Монгол иргэдийн дунд улстөрч болон гэр бүл, бизнес эрхлэгчид багтсан байна.

 

Өчигдрийн дэлгэгдсэн материалд 12 орны Ерөнхийлөгчийн нууц оффшор дансны мэдээлэл багтжээ. Сэтгүүлчид өмнөх материалаараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг хоёр тэрбум ам.долларын нууц хөрөнгөтөй хэмээн мэдээлсэн. Уг мэдээллийг Путин эрс үгүйсгэсэн бол өчигдөр сэтгүүлчид Путин хэрхэн гадаад дахь холбоотонуудаа дамжуулан мөнгө угаасан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ил болгожээ. Путин 2005 оноос эхлэн уг хөрөнгийг босгож эхэлсэн байна. Сэтгүүлчид өмнө нь зөвхөн оффшор данстай удирдагчдын нэрийг зарласан бол энэ удаад тэд хөрөнгөө хэрхэн аривжуулсан талаар нийтэлсэн байна.

 

Саудын Арабын эзэн хаан Салман, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко болон БНХАУ-ын дарга Си Зиньпинийн гэр бүл, Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад болон  түүний гэр бүл, Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак нар оффшор данстай болохыг илчилжээ. “Тэд ард түмнээсээ нууцалсан нууц хөрөнгөтэй” хэмээн "ICIJ" мэдээлжээ.

 

Петр Порошенко Украины Ерөнхийлөгчөөр сонгогдоод жилийн хугацаанд түүний хөрөнгө  100 саяар нэмэгдсэн хэмээн мэдээлсэн. “ICIJ”-ийн дэлгэсэн байна. Тэрбээр ашгаа оффшор дансандаа байршуулдаг байжээ. Оффшор данстай гэгдэж, албан тушаалаасаа огцрох дөхсөн Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон хүртэл өчигдрийн нууц материал дунд нэр нь дурьдаастай байсан байна. Улстөрчдөөс гадна урлаг, спортын оддын оффшор дансыг сэтгүүлчид ил болгосон. Хятадын жүжигчин Жеки Чан, хөлбөмбөгчин Месси оффшор данстай болохыг тогтоожээ.

 

БНХАУ-ын эрх баригчид сэтгүүлчдийн дэлгэсэн материал эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлэн “Панам” гэх үгийг хэрэглэхийг хатуу хориглосон юм. Олон нийтийн сүлжээгээг уг үгийг хэрэглэсэн хүнийг хатуу шийтгэхээ Цагдаагийн газраас мэдэгдсэн байна.

 

Өмнөх нууц материалд АНУ-ын ганцхан иргэн багтсан билээ.  Эдийн засгийн чиглэлээр ном бичдэг, зохиолч Марианна Ольшевскиг хууль бус оффшор данстай хэмээжээ. Тэрбээр АНУ-ыг ганцаараа төлөөлөн уг жагсаалтад багтсан юм.  “Панамын бичиг баримт” олон улсад дуулиан тарих үеэр Жулия Ассанжийн "Wikileaks” сайт АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ордог Олон улсын хөгжлийн агентлаг “ICIJ” байгууллагыг санхүүжүүлдэг хэмээн мэдэгдэж “Америкчууд гол өрсөлдөгчдөө төрөөс зайлуулахын тулд сэтгүүлчдийг хөлсөлсөн” хэмээн хэлжээ.

 

Уг мэдээллийг АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Марк Тонер эрс үгүйсгэсэн бол  “ICIJ” олон улсад дэлгэсэн материалынхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх болно гэдгээ дахин мэдэгдсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
mийм шү
2016-05-13
Зочин:
Энэ бүхний ард Сэм ах байгаа шүү дээ, энгийн логик, жаахан бодох л ойлгомжтой байгаа биз дээ. Улс орны ард иргэдийн сэтгэл санаа гэдэг хамгийн эмзэг, хамгийн хүчтэй зүйл байдаг. Тэр бүхнээр л наадаж байна даа. Бидний хэлээд байгаа одоо миний сэтгэгдэлээ бичиж байгаа Олон нийтийн сүлжээний гарал, Интернэт, Яахоо, Нүүрний ном энэ тэр гээд бүгд гарал нь Нэгдсэн Улс шүү дээ. Нэгдсэн улсын дэлхийн ард иргэдийн амь, нас, эд баялаг, сэтгэл зүйг удирдаж байгаа энэ бодлого нь бусад улсаас 50 жилийн өмнө байна шүү дээ.
2016-05-10
mng:
USA- chuud offshore mungu bairshuulaad baih shaardlaga baihgui ldee
2016-05-10
Harin tiin:
Tegeheer Assanj shaagaagui ch yum shig
2016-05-10
зочин:
mийм шү
Зочин:
Ганцхан америк байна гэхээр сонин юм аа
2016-05-10
mng:
USA- chuud offshore mungu bairshuulaad baih shaardlaga baihgui ldee