Монголоос тодорсон оффшор данстанууд
2016-05-10

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос дэлхийн төр засгийн удирдагчид, парламентын гишүүд, нэр нөлөө бүхий хүмүүсийн оффшор данстай холбоотой баримтыг өнгөрсөн сарын 3-нд нийтэд ил болгосон юм. /2016.04.03/ Тэгвэл тус холбооноос манай улстай холбоотой Панамын компанис алдагдсан баримтуудыг өчигдрөөс ил болгож эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, шуугиан тариад байна. Уг баримт бичигт өнгөрсөн 40 гаруй жилийн архив 200 гаруй орны 214 мянган хувь хүн компанийн мэдээлэл багтжээ. Өчигдөр оройны байдлаар Б.Дэлгэрсайхан, Я.Очирсүх нарын мэдээлэл ил болсон бол бүрэн эхээрээ зарлагдсан Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээлэлд  Монгол Улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн байна. 

 

Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, мөнгө угааж, гадаадын банкинд нуусан нөхдийг оффшор данстан гэж нэрлэдэг. Монгол иргэдийн оффшор данс ихэвчлэн Британийн Виржини аралд бүртгэлтэй байгаа аж.

 

Кёкүшюзан Д.Батбаяр: Японы сумогийн дэвжээнээс амжилтын гараагаа эхэлж, Монголын парламентад гишүүн, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан эл эрхэм дэлхийн “нууц ноёнтон”-уудын нэг болж, хар жагсаалтад багтжээ.
 
 

 

Петровис ХХК-ийн Ерөнхий Захирал Ж.Оюунгэрэл: Монголын хамгийн ашигтай бизнес эрхлэгч хатагтай нарын нэг Ж.Оюунгэрэл гадаадын банкинд чамгүй хэмжээний хөрөнгөтэй болох нь ил боллоо.
 

 

“Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай: Түүнийг хотын дарга Э.Бат-Үүлийн хүү гэж тодотгох нь зүйтэй. Аавынхаа нэрээр дахин төлөвлөлт хийх эрхийг хууль бусаар гэх мэтээр чамгүй хугацаанд баалуулсан. Бас хамтрагч Турк улсын “216 Яапи” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан болохыг олон улсын Арбитрын шүүхээс тогтоосон гэх мэтээр түүний талаар таагүй мэдээлэл цөөнгүй бий.

 

“Болд төмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулагч  “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан:  Монголын ТОП 40 тэрбумтны 19-т жагссан Б.Дэлгэрсайхан мөн л дэлхийд данстай ажээ. Монголын хамгийн том хүдрийн ордыг эзэмшиж, ашиглаж байсан эл эрхэм чамгүй хөрөнгө босгосон нь мэдээж. Түүнийг Сэлэнгийн нэг уулыг төмөр замаар Хятад руу зөөж, худалдсан хэмээн яригддаг юм.

 

“ТЭНГРИ” холдингийн Ерөнхийлөгч  Х.Анхбаяр: Албан тушаалтнуудтай нийлж, мөнгө угаасан гэх хэргээр 3.6 жилийн ял сонсч явсан Х.Анхбаяр нууж хаах данстай болох нь ил болов. “Эдэлвайс” зочид буудал, газрын тос болон байгалийн хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголиан Пет­ролеум Корпорэйшн, барилгын  “Нью Жуул­чин Констракшн” ком­пани, жонш болон кварцийн эрэл хайгуул, ашиглалт, үйлд­­­­­вэр­­­­­лэлийн чиглэлээр байгуулагдсан “Ричфлюо­­рит” ХХК гэхчлэнгээр түүний эзэмшил цөөнгүй бий.

 

Б.Нандин, Б.Бадамханд: УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярыг мөнгө угааж, АНУ-д долоон хаус авсан гэх мэдээллийг дэлгэж, чамгүй шуугиан тарьсан. Харин хариуд нь С.Баяр хуулийн байгууллагаар шалгуулж, “дордохын долоо” байхдаа яахав хэмээн эгдүүцэж байсан цаг саяхан. Тэгвэл олон улсын сэтгүүлчдийн байгууллага С.Баярын охидыг оффшор данстай гэдгийг ил болгов. Баяр овогтой Нандин, Бадамханд нар  "Gold Wellen INC"-д хувьцаа эзэмшдэг тус компани нь Британийн Виржини аралд бүртгэлтэй хэмээн мэдээлэв. Монголын хууль хяналтынхан С.Баярыг “но”-гүй хэмээсэн. Харин олон улсын байгууллага өөр зүйлийг ил болголоо.

 

Ийн Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн холбоо буюу “ICIJ” Монголын оффшор данстай эрхмүүдийг нэрлэлээ. Харин Монголын хууль хяналтын байгууллагууд энэ мэдээлэлд хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй байна.

 

 

 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Офшор болон гадаадын банкуудад хууль бус мөнгө байрлуусан мөнгийг илрүүлж цаашилбал монголд оруулж ирсэн хүмүүст орж ирсэн мөнгөний 10-20 -г шагнал болгож өгчих.
2017-09-19
Очир:
дансанд нь хэдэн төгрөг байгаа эсвэл огт байхгүйг нь хэн ч мэдэхгүй байж сэгсэлзэх нв туйлын утгагүй.Хэрэв энэ хэрэгт дурлаад байгаа юм бол мөнгөнийх нь тоо хэмжээг гаргачихаад бүх радио телвиз интернет юу байдаг юм түүгээрээ дамжуулах хэрэгтэй .Цалин авдаг байсан дансыг хүртэл энд оруулж хөөрцөглөх нь ичгэвтэр,булай явдал.Өнөөдөр энэ сэтгүүлчид гэж нэг л их хүний мууд дурласан түүнийгээ нотолж чаддаггүй новшууд байх юм.Жааахан тавьтиртай баймаар.Ёстой л нөгөө нэгнээ дандаа доош хийдэг новшийн л зангийн илрэл
2016-05-11
хоосорсон шалтгаан энэ шүү дээ:
монгол улс хоосорсон хоосорсон шалтгаан энэ шүү дээ, хөрөнгийг хураа
2016-05-11
zochin:
bux gadagshaa nuusan mongo mongolyn ikh ornoos ikh baugaa xunii gert xadgaluulsan uchir yaj ch chadaxgyi ee xoorondoo xereldeed l suuj bauxaas daa
2016-05-11
zochin:
mongolyn tor zasag estoi yaj ch chadaxgyi gadagshaa garch baikhad ny bariagyi mongo xunii xuuly changa gazart xadgaluulsan bol tegeed l duusaa mongo gadagshlaj baikhad yu khiij suusan yum medegdej baugaa ny ene bolokhoos zondoo bii bugd l ingedeg shuu dee
2016-05-11
Зочин:
МУУ ШҮҮ
2016-05-10
Зочин:
сарантуяа
2016-05-10
Зочин:
сакура
2016-05-10
ММ:
Монголын хууль хяналтынхан энэ мэдээлэлд яаж хандан нь тодорхой шүү дээ. Албан ёсоор нотлогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болголоо л гэнэ биз. Хаа байсан тэр хол газар байгаа юмыг юугаар батлах вэ дээ. Гэхдээ энэ мэдээлэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд зарим улсын төрийн эрхмүүд суудлаасаа бууж байгаа биз дээ. Харин Монголд бол энэ мэдээлэл хүчингүй эд. Б.Чулуудай сураагүй юм биш бас Үүл аав нь байгаа юм чинь үнсэн хөх царайлаад, чулуу шиг тас гүрийгээд л өнгөрөх байх. Харин Баярцогт Хятадын иргэн бол манайхан шүүж чадахгүй шүү дээ, хятадууд нь л шүүх байлгүй дээ Гэхдээ Баярцогтод айх юм алгаа, Баяад давуу талууд байнаа. 1-рт тэр хятадын иргэн учир Монголд шүүгдэхгүй. 2-рт хятадад офшорын тухай бичих битгий хэл ярихыгч хориглосон гэсэн, тэгэхээр баярцогт хятадад ч шүүгдэхгүй гэсэн үг биз дээ. За тэгээд бас өөр ямарч улсын харьяалалтай юм билээ. Бусад нь ч мөн адил
2016-05-10
Зочин:
Ed nariin hajuud M.Enkhbold zugeerl hooson hashaa zardag baisan bn sh dee. Bayar ch gants tom hulgai hiisen. ENKHBAYAr harin byaluu baga hurtsen ium bish uu.
2016-05-10
монголын уур хилэн:
Эдгээр хүмүүсийг хөл хорьж шалгах хэрэгтэй гадагшаа гаргахгүй байлгаж байж шалгаарай ард түмэн минь
2016-05-10
hitman:
Buud buud bas dahin buud deeremdej avsan mungiig ni deeremdej avtsgaay art tumeen
2016-05-10
Зочин:
Ард түмэн идэхгүй хоолгүй байхад эдгээр новшнууд хэдэн үеэрээ баян байсан хүмүүс мэт том том ярина томтом хошгируулна
2016-05-10
Зочин:
ЭБИ -гийн прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгоно. Яагаад гэвэл Элбэгдоржийн урт гар энэ бүх муу муухай зүйлтэй холбоотой. Нэг нь л илэрвэл бүгд илрэх учир эцсээ хүртэл тэд явна. 2017 он дуустал.Яг үнэндээ АНУ одоо Элбэгдоржид виз өгөхгүй.
2016-05-10
ббб:
ЗА тэгээд шалгаад байж дээ. Одоо шалгахад болно штээ ингээд ил болоод ирэхээр чинь.
2016-05-10
Зочин:
төрийн мөнгийг тендер нэрээр MSC авна. Дараа нь дээрх авилгачдад хувийн өгнө. Нөгөө авилгалчид оффшорт мөнгөө нууна
2016-05-10
Зочин:
монголын газар нутгийг зарж олсон мөнгө. Монгол болон ЗХУ-н эрдэмтдийн олон жилийн хайгуул судалгааны үр дүнд бий болгосон маш их материалыг гадныханд зарсан мөнгө. монголын үе үеийн баатруудын хамгаалж ирсэн баялгийг татваргүйгээр гадныхантай нийлж идсэн хэрэг. гаднаас авсан 24 млдр доллараас идсэн хэрэг аяаяа. энэ бүгд 1996 оноос эхэлж Энхбаяр авилгалийн үед зохион байгуулалтад орж бодит зүйл болсон. Харин С. Баярын хувьд ганцхан Оюу-толгойгоос л хүртээ биз. Иймд хамгийн аймаар хоёр хүн байна. Энхбаря Элбэгдорж. Төрийн мөнгийг угаагаад цэвэр мөнгө болгодог газар нь MSC
2016-05-10
Зочин:
хэрэв андуураагүй бол манайх Виржини аралтай давхар татвар авахгүй гэрээгээ дангаар цуцалсан гэж Сангийн яамны бил үү нэг сайтаас уншсан санагдана. Мобиком тэнд нь бүртгэлтэй байсан ч билүү
2016-05-10
Зочин:
Яг жинхэнээрээ шалгаад мөрдөөд хууль хүчнийхэн ажиллаад эхлэвэл Баярын охидууд чинь аль хэдийн АНУ-ын иргэд болсон хүмүүс учраас нэг их ноцтой зүйл болохгүй. Харин Бат-Үүл л хэцүү байдалд орж мэдэх нь дээ.
2016-05-10
Зочин:
ЦЭВЭР БИЗНЕС ХИЙДЭГ, ШУДАРГА БИЗНЕСМЕН ХЭЗЭЭ Ч ОФФШОРТ МӨНГӨӨ НУУДАГГҮЙ ЮМ
2016-05-10
jajahsh:
Haana ch company baiguulj bolno. Ene mungu tsever business uil ajillagaanaas olson mungu l baikh yostoi Manaikh shig jijig uls iim hemjeend hurekh boloogui baikhad tend company baiguulna dans neene gedeg arai ert baina Bugdiig ni shalgakhad gemgui Chuluudai Bayariin huukhduud bol oilgomjtoi Ted businesmanuud bish
2016-05-10
баагий:
ард түмэн идэх хоолгүй байхад эд нар татвараас бултсан мөнгө ард түмнээс хумсалсан мөнгөө ингэж нуун дарагдуулж байсан ил болчоод байхад энэ хууль хяналтынхан шалгаж үнэн мөнийг тогтоох байлгүй дээ энэ бол АН-ынханы ууж идсэн нь ил болж байна
2016-05-10
tudev:
Za iim l baina daa. Darga naraa ta bugdiin toosiig guvuh tsag ni boljee.
2016-05-10
МММ:
Монголын хууль хяналтынхан энэ мэдээлэлд яаж хандан нь тодорхой шүү дээ. Албан ёсоор нотлогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болголоо л гэнэ биз. Хаа байсан тэр хол газар байгаа юмыг юугаар батлах вэ дээ. Гэхдээ энэ мэдээлэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд зарим улсын төрийн эрхмүүд суудлаасаа бууж байгаа биз дээ. Харин Монголд бол энэ мэдээлэл хүчингүй эд
2016-05-10
Зочин:
АРД ТҮМЭН БОСЛОГО ГАРГАЯ !!!!!!!!!ЭНЭ ХЭДЭН ХУЛГАЙЧ НАРЫГ БАРИВЧЛИЙ ЦАГДАА АТГ ХЭДЭН ХУЛГАЙЧДЫГ ХАМГААЛЖ БНА.САНЖЫН БАЯР ЫГ ХАМГИЙН ТҮРҮҮҮН БАРИВЧЛАЯ МОНГОЛЫН АРД ТҮМЭНГ ЦАГДАА АТГ ТЭЙ НЬ ЦУГ МАЛЛАЖ ДОРОМЖИЛЖ БНА БОСЦГООЕ АРД ТҮМЭЭН ҮР ХҮҮХДИЙНХЭ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ.ХЭЗЭЭ Ч ЭНЭ БҮГД ЦЭГЦЭРХГҮЙ Н БАЙНА.ХАРИН УЛАМ ДАЛД АЛГА БОЛЖ МАРТАГДАХ БОЛНО.БИД ХУЛГАНА ТЭД ТОМ МУУР НУУД БОЛСОН БАЙНАШДЭЭ АЛАЛЦИЙЙ
2016-05-10
иргэн:
ОЛон улсын сэтгүүлчид чинь манай хууль хяналтынхнаас илүү ажилладаг юм бишүү!!!
2016-05-10
Zochin:
Hulgailsan mongoo huuhduudiinhee nereer nuusan bna,ulsiin orlogo bolgoj hariutslaga toots,ATG iin jinhene shalgah zuil ene bus uu?
2016-05-10
Zochin:
Bat-Uul ee! Ichig,ichig!
2016-05-10
zochin:
Shal xudlaa Uyangaiin xiij yadaj baigaa arga.Nuuts yum odoo bxgui
2016-05-10
tuul:
zarim humuus tuulshraad bgaan bishuu huu ntr ymar hamaa bna
2016-05-10
dsdfy:
BAYARAA MONGOL GEDEG XUN EBIGIIN XAMAATAN bishuu
2016-05-10
Ганаа:
Батүүлийн хүү л сонин бна
2016-05-10
Монгол:
Дансандах мөнгийг нь улсын оролго болгооч дээ ок
2016-05-10
zochin:
bux gadagshaa nuusan mongo mongolyn ikh ornoos ikh baugaa xunii gert xadgaluulsan uchir yaj ch chadaxgyi ee xoorondoo xereldeed l suuj bauxaas daa
zochin:
mongolyn tor zasag estoi yaj ch chadaxgyi gadagshaa garch baikhad ny bariagyi mongo xunii xuuly changa gazart xadgaluulsan bol tegeed l duusaa mongo gadagshlaj baikhad yu khiij suusan yum medegdej baugaa ny ene bolokhoos zondoo bii bugd l ingedeg shuu dee