С.Жавхлан АН-д элсч, Увсад нэр дэвших үү
2016-05-10

Улс төрийн ууган хүчин МАН, удаах хүчин АН хоёр хэн нь олон урвагчдаар намаа дүүргэх вэ гэсэн болзолт уралдаан зарлаад багагүй хугацааг өнгөрөөж байгаа. Хаяж одсон нэгнийгээ хадаг сүүтэй угтаж, хайр зарлах болсон хоёр намын уралдаан сүүлдээ урлаг, спортоос хэр олон хүнийг намдаа элсүүлэх вэ гэдэг уламжлалт уралдаанаар үргэлжилж буй бололтой.

Тойргоо жижиглэж, мандатаа хувааж авах тохироог хөшигний цаана хэдийнэ хийж орхисон МАН, АН хэнийг хаашаа явуулах, хэнд итгэл үзүүлж намдаа элсүүлэх вэ гэдгээ ярилцаж буй. Тухайлбал, Сэлэнгэ аймаг гурван мандаттай болсон тохиолдолд АН-ынхан аварга Г.Эрхэмбаярыг явуулах тохироо ил далд хийгдэж буй. Гэвч аварга саналыг нь хүлээж авч, сонгуульд оролцох эсэхийг хэлэхэд эрт байгаа билээ. Тэгвэл дараагийн нэг сонирхолтой өрсөлдөгч мөн л АН-аас тодрох бололтой.

АН-ын дарга Увс аймагт чамгүй нэр хүндтэй МУГЖ С.Жавхланг намын нэрээр сонгуульд өрсөлдүүлэх болсон тухай яриа саарал ордоноос дуулдах болов. Төрсөн нутагтаа нэг удаа очиж өвдөг шороодсон гавьяатын хувьд өнгөрсөн хугацаанд чамгүй нэр хүндийг олж, олон ч сайн үйл хийсэн. Тиймдээ ч АН-ын нэрийг бариад очвол нутгийн зон олон арай өөрөөр хүлээж авах болов уу хэмээн сэтгэсэн нь энэ болов уу. АН угаасаа Увс аймагт хөл муутай. Өдгөө Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Д.Нямхүү өнгөрсөн сонгуулиар Увсад очсон ч өвдөг шороодсон билээ.
 
Эх сурвалж: www.mminfo.mn
 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дуулахаас өөр эрдэмгүй,хоосон толгойтой энэ бид хоёр төрд гарч гутамшиг болоод яах вэ?. Ард түмэн ядуурч хоосорч гүйцлээ. Төрд гарч баяжих л гэсэн,ам ажил хоёр нь байнга зөрж байдаг иймэрхүү бөх,дуучин,яруу найрагч,бизнесчин гэх мэтээс ангижирч байж төр цэвэршиж улс орон хөгжинө.
2019-02-12
Б.Бямбасайхан:
Энэ дуулдаг бандид тийм ч сайхан хайрлаад байх нэр төр үгүй билээ лал лар гэж
2019-02-12
санал:
одоо л энэ жавхлангийн зэс нь ил гараад ирлээ, угаасаа элбэгдорж хамаг монгол дээр жавланг дэмжсэн юм чинь яалтай ч билээ
2016-05-11
зочин:
Жавхлангийн нэр төрийг гутаах гэсэн явуургүй оролдлого байна.Ямар эрүүл ухаантай, зөв шударга иргэн МАН,АН хоёроос нэр дэвших вэ дээ.
2016-05-11
Б.Бямбасайхан:
Энэ дуулдаг бандид тийм ч сайхан хайрлаад байх нэр төр үгүй билээ лал лар гэж
Зочин:
Үзэл бодолдоо үнэнч биш урваач шарваачдаар энэ улс орон чинь дүүрчихсэн юм уу хаашаа юм бэ. Урьд нь Жавхлан МАХН-аас нэр дэвшээд ялагдаж бай сан биз дээ. Хувийн эрх ашгийнхаа төлөө хэнтэй ч юутай юуч хийхээс буцахгүй хүмүү зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад л байж байгаачээ ядаж л намаас нам дамжин урваж шарваж явахаасаа ичэж амьдрах хэрэгтэй ш дээ. Эртнээсээ монголчууд урваач шарваач нарт туйлын дургуй ард түмэн шүү. Ой гутмаар юм одоо ингэж байгаа юм чинь улс төрд орвол урвагчдын адил нэг хүн гарахнээ. Больж үз.
2016-05-10
Зочин:
АН БАЯРЦОГТЫГОО ХОРЬЧИХ ТЭГВЭЛ ГАНЦ НЭГ СУУДАЛ ЮУ МАГАД
2016-05-10
Зочин:
Одоо АН монголд ямарч нэр хундгуй болсон! Увсынхан Жавхланг аль ч намаас дэвшсэн сонгочиход алдахгуй л боловуу! Жавхлан бол монголоо гэсэн сэтгэлтэй залуу! Одоо аль ч намын карманд орчихооргуй еерийн гэсэн узэл болдолдоо унэнч бат зогсох чадвартай болсон залуу!!!
2016-05-10
ххххх:
энэ жавхлан гэдэг хүн улс төрийн янхан хийж бие үнэлж явдаг бна
2016-05-10
unen:
ene zaluu duulaad l yvj baival boloo bia ih um sanah um
2016-05-10
unen:
ene zaluu duulaad l yvj baival boloo bia ih um sanah um
2016-05-10