Таван хувийн хүүтэйгээр 76.3 тэрбум төгрөг зээлжээ
2016-05-10

Энэ сарын 6-ны байдлаар банкууд 5538 иргэний 343 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ. Тэднээс 1612 иргэний таван хувийн хүүтэй 76.3 тэрбум төгрөгийн, 3229 иргэний найман хувийн хүүтэй 215.7 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 678 зээлдэгчийн 27.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна. 

Shuud.mn
Сонин хачин
hmmm:
шинэ суурьшлын бүс 5 хувьд шилжүүлэхгүй л байгаашдэээ
2016-05-10