Олдворуудыг сэргээн засварлаж байна
2016-05-10

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас 1500 жилийн өмнөх хадны булш олджээ. Тус олдворыг БСШУЯ-ны шийдвэрээр Улаанбаатар хотноо авчран сэргээн засварлаж буй аж.

 

Тус олдворын хамаарах он цагийг хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлсээр нь харьцуулсан урьдчилсан судалгаагаар 6-7 дугаар зууны үе буюу одоогоос 1500 гаруй жилийн өмнөх үеийнх гэж тогтоожээ.

 

Археологийн малтлага, судалгаагаар булшнаас эсгийгээр ороож оршуулсан хувцастай хүн, ногттой адуу, хонь, иж бүрэн эмээл, хазаар, дээл хувцас, модон болон төмөр аяга сав, арьс болон эсгий уутан богц бүхий оёдол хатгамлын хэрэглэл зэрэг 20 гаруй тооны олдвор, эд өлгийн зүйлс илэрсэн аж.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ховдод мөнххаан гэж сум байхгүй.мөнххайрхан гэж байдаг.сүхбаатар аймагт мөнххаан гэж байдаг биздээ.энэ сэтгүүлч монгол нутгийг минь мушгиад базаад энд тэнд нь оруулчих болтой юмаа
2016-05-11
ulaan baatar hotiin ar hangai duureg:
GJ BAIDIIN SHUU KKKK
2016-05-11
Зочин:
Мөнххаан гэж ямар сум байдаг юм сэтгүүлчээ
2016-05-10