Германы Мюнхен хотын Графинг буудлын ойролцоо хутгатай этгээд халдлага үйлдсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагын үеэр нэг хүн амиа алдаж, гурван хүн шархтсан хэмээн цагдаагийн газраас дамжуулсан байна.
Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Тэрбээр иргэд рүү халдах үедээ “Аллах Акбар” буюу арабаар “Бурхан агуу юм” хэмээн хэлсэн байна. Түүнийг ямар нэгэн зэвсэгт бүлэглэлтэй холбоотой байх хэмээн цагдаагийнхан хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |