Ж.Батзандан хэвлэлийн хурал зарлалаа
2016-05-11

09.00 цагт: МҮХАҮТ-аас Тайвань, Хятадын Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллага (CIECA) -тай хамтран 15 дугаар ээлжит “Худалдаа, эдийн засгийн хамтарсан уулзалт”-ыг МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д зохион байгуулна.


09.00 цагт: ХААИС-ийн Мал эмнэлэгийн сургуулийн эрдмийн зөвлөлийн танхимд доорх сургалтын нээлт болно. Утас: 99062806


10.00 цагт: "UB‬ ‎city"‬ зочид буудал /19-ийн үйлчилгээний төвийн урд/-ын хурлын зааланд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв" Олон Улсын ‎II ‎зөвлөгөөн‬ болно. Утас: 99036015, 93143717


10.00 цагт: "Герман-Франц Улсад суралцсан анхны Монголчууд 1926-1930" Эрдэм шинжилгээний бага хурал Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд болно.  Утас: 88080619


11.00 цагт: "Монгол Ньюс" Мэдээллийн төвд улаан бурхан, улаанууд өвчний эсрэг орон даяар 18-30 насны залуучуудыг нэмэлт дархлаажуулалтад хамруулах аяныг зохион байгуулах талаар ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлэл хийнэ.  Утас: 99124735, 99163638


11.00 цагт: Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн "Castle‬" ресторанд "Өнөр бүл, өнөө цагт" уран сайхны киноны хэвлэлийн бага хурал болно.


11.00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын Тэшүүрийн холбооноос тэшүүрийн спортыг аварч, холбоогоо шинэчлэх талаар мэдээлэл хийнэ.


11.30 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордны "Г" танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.30 цагт: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 2 дахь салбар буюу "Мишээл" экспо дахь үйлчилгээний төвийн албан ёсны нээлтийн ажиллагаа болно.  Утас: 91040607


12.00 цагт: Үндэсний Супер Лигийн 2016 оны улирлын аварга Альянс Тех Харцага болон мөн эмэгтэй супер лигийн аварга болсон Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн баг тамирчдад "Үндэсний аваргын бөгж" гардуулах ёслол "Шонхор" цамхагийн 12 давхарт болно. Утас: 88081047


15.00 цагт: Тавдугаар сарыг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сар болгон зарласантай холбогдуулан тус аяны хүрээнд бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчидтай ажилладаг мэргэжилтнүүдэд зориулан "Бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчидтай ажиллах арга зүй, сэтгэлзүйн онцлог, хууль эрхзүйн орчин" сэдэвт шууд хэлэлцүүлгийг Монголын эмэгтэйчүүдийн сангийн байранд зохион байгуулна.  Утас: 99608138


15.00 цагт: ШУА-ийн Физик-Математик-Химийн салбарын бага чуулган, Монголын Анагаах Ухааны Академитай хамтран "Транс тосны хэрэглээ, нийгмийн эрүүл мэндийн ач холбогдол" сэдэвт хэлэлцүүлгийг ШУА-ийн 3 давхрын хурлын танхимд зохион байгуулна.  Утас: 99045949


18.00 цагт: Ганданлхавжама буюу "Богд ламын егүзэр" номыг Энэтхэгийн Балданбрайбун хийдийн Гоман дацангийн гэвш, лхаарамба Агваанцүлтэм бээр айлдана.  Утас: 95952272, 11304838

 
Shuud.mn
Сонин хачин