149 хоригдол амиа алджээ
2016-05-11

Олон улсын хүний эрхийн “Эмнести интернэйшнл” байгууллага энэ он гараад Нигерийн зүүн хойд мужийн шоронгуудад ял эдэлж буй 149 хоригдол амиа алдсан хэмээн мэдээлсэн талаар “CNN” агентлаг дамжууллаа. Хоригдлуудын ихэнх нь хүнд хөдөлмөр, тэвчихийн аргагүй эрүү шүүлтийн улмаас амиа алдсан гэнэ. Мөн эмэгтэйчүүдийн хорих ангид ээжийнхээ хамт байсан бага насны дөрвөн хүүхэд амиа алдсан хэмээн тус байгууллагаас мэдээлжээ.

 

Нигерийн шоронгуудын үйл ажиллагаа үргэлж муу үнэлгээ авдаг. Иргэд шоронд орсон хүмүүс хэзээ ч амьд гарч ирдэггүй, зүгээр л “Үхлийн газар” хэмээн ярьцгаасан байна.

 

“ВВС” агентлагийн Нигер дэх сурвалжлагч Абдуллах Каури Абубакар “Нигерийн армийнхан алан хядах ажиллагаанд оролцсон этгээдийг шүүхийн шийдвэрийг үл тоон шууд цаазалдаг. Армийнханд хууль үйлчилдэггүй” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин