Обама Хирошимад айлчилна
2016-05-11

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын эцсээр Япон улсад төрийн айлчлал хийхээр болсон талаар Вашингтон хотноо суугаа Японы Элчин сайд мэдэгджээ. Цагаан ордны хэвлэлийн албанаас “Ерөнхийлөгч Обама айлчлалынхаа үеэр Японы Хирошима хотноо очиж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэх болно. Тэрбээр Хирошимад айлчилсан анхны АНУ-ын Ерөнхийлөгч болно” гэсэн байна.

 

Обамагийн айлчлалын өдөр одоогоор тодорхойгүй байгаа юм. Тэрбээр Японы сүр жавхлант эзэн хаан болон Ерөнхий сайд нартай ганцаарчилан уулзахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин