Ганц ч долларгүй Оффшор
2016-05-11

Товчдоо бол Офшор компани гэдэг бол эзэн нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй ч компани байгуулж бизнес эрхлэхийг хэлдэг гэнэ. Тийм ч аймаар цэрвээд цээрлээд байхаар зүйл биш. Гол нь энэхүү офшор гэх нууцын авдарт тухайн улс орныхоо эдийн хэмжээ пропорцтой харьцах хязгаараас давсан хөрөнгөө татвараас бултуулан ам алдахгүй байх хатуу гэрээтэй байрлуулдаг данс гэсэн ойлголт давхар явдаг тул муу нэртэй.

 

Миний бие ямар нэг байдлаар нэр холбогдсон хүмүүсийн тайлбарт үнэн худлын түлхээс хийх гэсэнгүй. Олонд ил болсон офшорын талаарх мэдээлллээс хуваалцаж байна.

 

Манай нэр гарагсад ихээр холбогдсон Виржинийн арлын нууц эзэнтэй офшор компанийг хэрхэн байгуулдаг вэ?

 

  • Компани буюу мөнгөний эзэн итгэмжлэх төлөөлөгчийг олно. Ихэнхдээ ийм үйлчилгээ үзүүлэг компаниудаас сонгох ба эсвэл танилын журмаар олдог.

 

  • Компанийн жинхэнэ эзэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд 3 ш нууц гэрээ байгуулна.

 

Үүнд:

 

1. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвхөн жинхэнэ эзний хэлснийг хийх амлалт авсан гэрээ. 2 тал гарын үсэг зурж баталгаажуулна.

 

2. Компанийн бүх эрх мэдэл нууц эзэнд хадгалагдаж байх тухай гэрээ.

 

3. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг халах тухай гэрээ. Он саргүй байна. Энэ нь компанийн төлөөллийг хэдийд ч сольж болох нөхцөл бүрдүүлнэ.

 

Компанийн бусад бичиг баримтыг нууц, жинхэнэ эзний нэрийн өмнөөс дээрх 3 гэрээг байгуулж итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурна.

 

Ийм компани бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд зөвхөн хууль бусаар олсон орлогыг хадгалах хадгаламжийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн жинхэнэ эзэн нас барсан тохиолдолд мөнгийг хэрхэх, хэн үе залгамжлах тухай банкин дээр гэрээ байгуулан зохицуулдаг байна.

 

Ийм их итгэлээ өгсөн баячуудын мөнгийг энэ данс эрхлэгчид эргэлдүүлэхгүй байх үүрэгтэй төдийгүй гэнэт “чад” хийсэн нөхцөлд өвлүүлэх залгамжлуулах асуудалд нь дэм болох ёстой гэсэн онцгой заалт энд байна.  

 

Офшорыг мөрдөж илчилсэн гэх нууц дансны мэдээлэлд нэр холбогдсон манай хэд хамт ханьссан дэлхийн 12 ерөнхийлөгчөөс өрсөн яаран хариу мэдэгдэл хийв. Сонгууль тулчихаад байхад аргагүй л дээ.

 

Манайхны өгч байгаа тайлбараар бол яг үнэндээ офшорт хөрөнгө мөнгөө нуучихсан хүн алга гэнэ. Гадаадын нэг найзтайгаа саваагүйтээд данс нээсэн нь гай болсон. Цалингийн данс байгаад хаахаа мартсан зэрэг утгатай тайлбарууд байна. Туйлширч хардалүй тэдний тайлбарыг сонсох ёстой.

 

Манайхан ер нь харийн газраас хөрөнгө оруулалт татах гэж гадаадын хэдтэй уулзаж явахдаа гэнэдчихсэн мэт харагдана. Таны саналыг дэмжье. Та энэ дансанд хэдхэн саяыг хийчих. Баталгаа болно. Тэгээд хүлээж бай гэдэг. Үүнийг нь ёсоор болгосон. Нэр муутай бохир гэж хардагддаг дансанд өөрийн нэрээр мөнгө хийсэн тул баримт мэдээлэл нь жирийтэл үлдсэн. Цөөхөн ногоон байгаа болохоор данс нь хаагдаагүй. Одоо сонгууль яг эхлэх гэж байхад нэр нь гарч ирж нүүрийг нь улалзуулсан. Өмөөрч бичвэл ийм л дүр зүураг бууж байна. Хариуцлага тооцож бичвэл энэ тухайгаа эртхэн цэгцэлж байх байж дээ гэмээр.  

 

Одоо нэг асуулт үлдсэн. Офшорын дансны тухай дуулиан сонгуулийн өмнө яагаад задрав. Мэдээллийн эрин, глобалчлалын сайн талыг дагасан сүүдэр үү. Маш өндөр нууцлалын гэрээтэй нууц дансны илрүүлэлт цаг хугацааны хувьд хоорондоо ямар нэг холбоотой гэмээр харагдана. Өнгөрсөн жилийн цагаан сараар ч юм уу, наадмаар илэрсэнгүй. Монголын хувьд яг сонгуулийн өмнөхөн нууц дансны дуулиан тарилаа. “Хар жагсаалт” гэдэгтээ оруулах сайхан шалтаг бол мөн шүү.

 

Анхны нэр холбогдсон С.Баярцогт гишүүн энэ дансанд мөнгөө мартсанаа “ёс зүйгүй” гэж дүгнэн Их хурлын дэд даргаа өгч өөртөө хариуцлага тооцож байв. Энэ жишгээр бол одоогийн Офшорт нэр холбогдсон улс төрийн хүрээнийхэн хэрхэх вэ гэсэн хүлээлт нийгэмд бий болж байгаа юм. Магадгүй энэ нь энгийнээр бол “ийм хүн яав ч нэр дэвших эрхгүй” гэсэн гаргалгаа руу массыг нэгтгэх дөгөө болоод байгаа юм. Манай орны хувьд офшор дансны мэдээлэл яагаад сонгуулиас жилийн өмнө биш сарын өмнө дэлгэдсэн гэсэн хардлагыг давхар дагуулж байна.

Одоо Монголоос тодорсон нэрсийн ард байх тоог нарийн шүүн Дата буюу тоо баримтын анализ хийвэл ялгаа заагч харагдаад ирнэ. Дефолт /default / болсон юм ч байгаа. 

Гэхдээ энэ дансны талаарх мэдээллийг манай нэг эрэн сурвалжлагч “намын нууц гишүүн” сэтгүүлч бус Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэг гэсэн онцгой тодотголтой Панамын хуулийн фирмээс зарлагдсан гэсэн эх сурвалжтай байгаа. Олон оронд хамтын ажиллагааны баг үүсгэж ажилласан энэ багийн судалгааны ажил хагас жил орчим үргэлжилсэн ба гурван удаа давалгаалах маягаар мэдээллүүдээ дэлхий дахинаа цацсан. Мөн дагнан манай хэдийг намнаагүй нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэсэн.  Нэг ёсондоо дэлхийн мөнгөний нууц авдарыг нээсэн мэт үйл явдал болов. Бодит байдал дээр ардчиллаар хамгийн их донгоддог хэсэгт баялаг бөөн цөлхөөрөө хуваарилагддаг болсныг харууллаа гэж болохоор.  

 

Энд нэг зүйлийг хэлэхэд, нэр холбогдсон хүмүүс өөрийн нэр дээр компаниа байгуулан офшорт данс эзэмшдэг бол хууль ёсны үйлдэл байх байжээ. Гэтэл татваргүй бүсэд амьдрагч хэн нэгнээр өөрийгөө төлөөлүүлэн түүнтэй эрх мэдлээ шилжүүлэх, шийдвэр гаргасан байж магадгүй байдлаар гэрээ байгуулан компани эзэмшиж байгаа нь хууль бус орлогоо нуух зорилготой гэсэн хар хэл аманд тэднийг унагаад байна.

 

Ийм дуулианд өгөх хариултыг баримтаар нотлох л юм. Мүүн шиг офшорынхон зайл гэж сошиалаар шуурах дэмий биз. Офшорт овоо хөрөнгөө нуусан гэж хардагдаад байгаа хүмүүсийн тайлбар бол “би хөрөнгө нуугаагүй, данс бол нээсэн. Ганц долларгүй. Хоосон байгаа шахуу...” гэх утга дор явж байна. Асуулт бол энэ хөрөнгөний орлого эх үүсвэр юу байв гэдэгт л байгаа. Улс төрчдийн хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгт яагаад тусгаагүй вэ гэдэг ороосон асуулт бий. Одоо Монголоос тодорсон нэрсийн ард байх тоог нарийн шүүн Дата буюу тоо баримтын анализ хийвэл ялгаа заагч харагдаад ирнэ. Дефолт /default / болсон юм ч байгаа.  

 

Энэ шуугианд дүгнэлт хийхэд эрт байгаа ч манай хөрөнгөлөг хэсгийнхэн бизнесүүд бол хамаа алга. Дан ганц улстөрчийн замнал угшилтай цөөнгүй эрхэм нэр орсон нь анхаарал татаж сонгуулийн сэдвийг халаах дохионы гэрэл болчихоод байна. 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
ӨӨРИЙГӨӨ МУНДАГ ГЭЖ БОДОГЧ МУНХАГ БАЯРХҮҮД:
Бизнесүүдэд хамаагүй биш !!!!! Монголдоо татвараа төл !!!
2016-05-12
ӨӨРИЙГӨӨ МУНДАГ ГЭЖ БОДОГЧ МУНХАГ БАЯРХҮҮД:
ХАМГИЙН ГОЛ НЬ МОНГОЛЫН БОХИР УЛСТӨРЧДИЙН ЭХ ОРНЫХОО БАЯЛАГЫГ ЗАРСАН БОЛОН, АВИЛГА АВЧ ХУУЛЬ БУСААР ОЛСОН МӨНГӨӨ, ОРЛОГОО ЭХНЭР ХҮҮХЭД АХ ДҮҮСИЙНХЭЭ НЭР ДЭЭР ОФФШОРТ ХИЙСНИЙГ Л АРД ТҮМЭН ҮЗЭН ЯДААД БАЙНА. МЭДЭЭЖИЙН ЮМЫГ ОЙЛГОДОГ АРД ТҮМЭН ШҮҮ.
2016-05-12
bogs doloogchid:
ug ni zov yum bicheed ba gej hardag bsan yumsan bas l bogs dolooson doli nohor shivdee
2016-05-12
Dorj:
Ene odoo yamar mundag booronhiildeg nuhur ve ? Yamar ch teneg hun nuuhgui bol neree gargan gargan iim dans neehgui!!! Ene bol ard olnii uuriig namjaah gesen hulsnii hun baina!!!!!!!
2016-05-12
Зочин:
ingej bichihgui ee setguulchee
2016-05-11
зочин:
Манай ард түмний боловсролгүй дээрээ гэнэн итгэмтгий, эрүүл бус логикоор сэтгэдэг дутагдал дээр эрх баригчид тоглох шиг болох юм. Оффшор данс бол хэн ч нээгээд мөнгөө хадгалуулж болдог цэвэр ариун зүйл гэж тархи угаах аргад эрх баригчид шилжлээ.Тийм ариун зүйл юм бол дэлхий нийтээрээ шуугиж,зарим эрх баригчид ард түмнээсээ уучлал гуйж огцрон, зарим нь орох байх газраа олж ядаад байгааг юу гэх бол.
2016-05-11
BAAGII:
GADAADIN NUUTS DANSANDAA HAMAG IDEJ UUSAN MONGOO AWAACHAAD NUUJ BAIHIN OROND MONGOL BANKANDAA HADGALUULAAD EDIIN ZASGIIN ERGELTEND ORUULWALULS OROND CHINI HEREGTEI L BNADAA
2016-05-11
Даажигнахаа боль доо:
Уншигчид, сонгогчидийг даажигнаж хэрэггүй шүү, ингэж тэнэгтэх тусам оф шор данстангууд шорон руугаа л явах замаа засаж байна гэж бодох хэрэгтэй. Гэмт хэрэг шүү дээ. Ямар л хууль ёсны орлогоо хүн ийм дансанд хийх билээ дээ. Ямар ч тэнэг хүн ойлгох юмыг ингэж бичих хэнд хэрэгтэй юм болоо?
2016-05-11
зочин:
Нэр муутай бохир гэж хардагддаг дансанд өөрийн нэрээр мөнгө хийсэн тул баримт мэдээлэл нь жирийтэл үлдсэн.Одоо сонгууль яг эхлэх гэж байхад нэр нь гарч ирж нүүрийг нь улалзуулсан. Яг үнэндээ дансан дах гүйлгээний мэдээлэл байхгүй учир 2 3 сая гэж бурж байна. АТГ өг шалгуул гэж өөрсдийн гар хөл болсон газар луу чирж аваачих гээд байна
2016-05-11
Зочин:
Бизесс хийж бгаа этгээдууд херенге орлого татвараас зайлсхийж татвар телдеггуй энэ бусд нууц данс нээж хувиа хичээж болохуу, энэ улсд татвар телехгуй еерее баяжаад , ард тумний хийсэн бутээсэн зуйлээс нь хулгайлаад хумсалаад сууж байх нээ, ууний жишээ оюунгэрэл гэгч болж бнаа даа
2016-05-11
Оровдож байна оорийгоо:
Бугд л бусад оронд бол гэмт хэрэгтэн харин манай ороед бол офшоортой баатар болчихоод байна! Хоорхий монгол
2016-05-11
baagii:
ard irged ediin zasag n hymraad bhd ene haden MANAN-iin oligarhiud hamag mongoo idej uugaad gadaadin dansand nuugaad l ene muusain luiwarchidiig zailuulj uls tord tsewerlegee hiihgvi bol ard tvmnii amidral ulam l doroitsoor l bna sh dee yagaad huuli hynaltaas gaduur angid ywaad bgaa yum bol vvnii shaltgaan n manai huuli hynaltin baiguullaguudiin udirdlaguud n MANAN-iinhan bgaad uchir ni bna ed nar l huuliig guuli bolgoj bna
2016-05-11
baagii:
ard irged ediin zasag n hymraad bhd ene haden MANAN-iin oligarhiud hamag mongoo idej uugaad gadaadin dansand nuugaad l ene muusain luiwarchidiig zailuulj uls tord tsewerlegee hiihgvi bol ard tvmnii amidral ulam l doroitsoor l bna sh dee yagaad huuli hynaltaas gaduur angid ywaad bgaa yum bol vvnii shaltgaan n manai huuli hynaltin baiguullaguudiin udirdlaguud n MANAN-iinhan bgaad uchir ni bna ed nar l huuliig guuli bolgoj bna
2016-05-11
baagii:
ard irged ediin zasag n hymraad bhd ene haden MANAN-iin oligarhiud hamag mongoo idej uugaad gadaadin dansand nuugaad l ene muusain luiwarchidiig zailuulj uls tord tsewerlegee hiihgvi bol ard tvmnii amidral ulam l doroitsoor l bna sh dee yagaad huuli hynaltaas gaduur angid ywaad bgaa yum bol vvnii shaltgaan n manai huuli hynaltin baiguullaguudiin udirdlaguud n MANAN-iinhan bgaad uchir ni bna ed nar l huuliig guuli bolgoj bna
2016-05-11
зочин:
Энэ дансны мэдээлэл хэзээ ил болох юм бол оо, балай Батүүл Нийслэлчүүдийн татвараас хэдийг хулгай хийж хүүгийнхээ нэр дээр нуугаа бол оо
2016-05-11
baagii:
tatwaraas zugtaaj uls ornihoo hamag mongiig gadaadin dansandaa awaachaad nuuchihaar chini uls orni ediin zasag doroitold orood bna sh dee ternii orond Mongolin bankandaa hiigeed ergeltend oruulaachee eh ornihoo ediin zasgiig ood n tataachee ene MANAN-iinhan idej uusan mongoo gadaad Oppshor dansandaa awaachaad nuugaad bgaag hynah huuli hynaltin baiguullaga ene ter n bna uu
2016-05-11
Иргэн:
Энэ оффшор гэдэг чинь хуулийн хүрээнд явагддаг юм бол улс төрийн болон бизнесменүүдийн оффшор данснаас нь татвар тооцох хэрэгтэй бия дээ. Ер нь нууц данстай улс төрчидыг ухвал хэд гарч ирэх бол доо. Ардчиллаар хамгийн их донгоддог хэсэгт баялаг бөөн цөлхөөрөө хуваарилагддаг болсныг харууллаа
2016-05-11
Иргэн:
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Гүйцэгдээд ирэхээр надад ёстой тийм байхгүй, энэ бол худлаа ч гэх шиг ,цагдаагаар шалгуулна ч гэх шиг тийм л гэм зэмгүй юм бол нэр усыг нь ил болгож зарласан олон улсын тэр байгууллгыг нэр сүрд халдаж худлаа мэдээлэл цацсан гээд олон улсын шүүхэд гомдол гаргаач дээ, эд нарыг юу ч гэж тайлбарлахад итгэх хүн байх уу тэгээд улс төрийн олигархуудыг улс төрөөс арчих хэрэгтэй
2016-05-11
танхай залуу:
Хамаа алга ч бишээ хө ...ТА НАРЫН ХЭЛЭЭД БГАА БЁЗНЁСМЭН БОЛ ХАМААГҮЙ МӨНГӨТЭЙ ХҮН ХААН Ч ХИИСЭН ЯАХАВ ГЭЖ ЦАЙРУУЛАХ ГЭЭД БНА ..ҮГҮЙ ШҮҮ ОГТ МӨНГӨГҮЙ БАЙТЛАА ДАНС НЭЭХ ГЭЖ ЮҮ БАЙДИИН.БАГА ЮМ БОЛ МОНГОЛД НЭЭ МАНАЙХ ХҮҮ ӨНДӨРШДЭЭ ..БҮГДИИГ НЬ ЯСЫГ НЬ ЦАЙТАЛ ГЯНДЛААД ӨГӨХ ЦАГ НЬ БОЛЖ ОФСОР ДАНСНЫ НУУЦСОНГУУЛИЙН ӨМӨН ЗАДАРСАН ЮМ БИШЭЭ ХАРИН ОФШОР ДАНСНЫ НУУЦ ЗАДАРСНЫ ДАРААЛ МАХАЙ СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ
2016-05-11
Зочин:
Сонгуулийн өмнө задарлаа гэдэг нь Монголтой болон Монголын сонгуультай чмар ч хамаагүй байхаа
2016-05-11
МММ:
Офшор дансны нууц сонгуулийн өмнө задарсан юм бишээ. Харин офшор дансны нууц задарсны дараа л манай сонгууль болох гэж байгаа юм
2016-05-11
po:
Udku hiigdsen guilgee n delgegdeed ih goe ym bolno gsn hulee tgvl goe ym bolnoo
2016-05-11
Балт:
Хамаа алга ч бишээ хө ...ТА НАРЫН ХЭЛЭЭД БГАА БЁЗНЁСМЭН БОЛ ХАМААГҮЙ МӨНГӨТЭЙ ХҮН ХААН Ч ХИИСЭН ЯАХАВ ГЭЖ ЦАЙРУУЛАХ ГЭЭД БНА ..ҮГҮЙ ШҮҮ ОГТ МӨНГӨГҮЙ БАЙТЛАА ДАНС НЭЭХ ГЭЖ ЮҮ БАЙДИИН.БАГА ЮМ БОЛ МОНГОЛД НЭЭ МАНАЙХ ХҮҮ ӨНДӨРШДЭЭ ..БҮГДИИГ НЬ ЯСЫГ НЬ ЦАЙТАЛ ГЯНДЛААД ӨГӨХ ЦАГ НЬ БОЛЖ
2016-05-11