Сэвхийг хашраагч хүнсний ногоонууд
2016-05-11

Америкийн “www.wikihow.com” сайт хүнсний ногооны тусламжтай сэвхнээсээ салах аргаас нийтэлжээ.

 

Байцаа

 

 

Байцааг буцалгаад  шүүсээр нь өглөө бүр нүүрээ угаахад сэвх бүдгэрдэг байна. 14 хоногийн дотор сэвх болон нөсөөт толбо арилдаг байна.

 

Лууван

 

 

Тал лууванг жижиглэн хэрчээд шүүсийг нь гартал нухах хэрэгтэй. Дараа нь нүүрээ сайтар угаагаад луувангаа сэвхтэй хэсэг дээрээ 20-30 минут тавиад хүйтэн усээр цэвэрлэх арилгах хэрэгтэй.  Үр дүнгийг нь мэдрэхийн тулд 15-20 хоног болно.

 

Төмс

 

 

Төмсөө нимгэн хальслах хэрэгтэй. Дараа нь нүүрээ угаагаад хальсаа сэвхтэй хэсэг дээрээ тавь. Төмснийхөө хальсыг хатах хүртэл авах хэрэггүй. Тиймээс та унтахаасаа өмнө төмсний хальс хэрэглээрэй. Өглөө таны сэвх бүдгэрэхээс гадна арьс тань цайрсан байх болно.

 

Цэцэгт байцаа

 

 

Цэцэгт байцааны шүүсээр нүүрээ будахаасаа өмнө угааж заншвал арьсан дээр батга гарахгүйгээс гадна нөсөөт толбо, сэвх бүдгэрдэг байна.

 

Зуун наст

 

 

Тасалгааны зуун настыг дундуур нь хуваагаар шүүсээр нь сэвхээ арч. Мөн хөнгөн үрчлээтсэн хэсгээ арчвал үрчлээ багасдаг байна.

 

Сармис

 

 

Сармисыг мөн адил дундуур нь хуваагаад сэвх тогтсон хэсгээ зөөлөн арчаад, хүйтэн усаар угаах хэрэгтэй. Сармисыг гурван хоногоос илүү өдөр хэрэглэхийг хориглоно. Учир нь арьс түлэх аюултай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
dariimaa:
Medxed ilvvdexgvi dajgvi yuma
2016-05-13