Халдагчийг цаазаар авах ялаар шийтгэжээ
2016-05-11

Тайванийн нийслэл Тайпей хотын метрод өнгөрсөн 2014 оны тавдугаар сард хутгатай этгээд иргэд рүү халдсан билээ. Халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 22 хүн шархтсан юм. Цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд халдагчийг баривчилсан билээ.

 

Уг халдлагыг 23 настай Ченг Чейх гэгч үйлдсэн юм. Түүний өмгөөлөгч сэжигтэн Ченгийг хэрэг хүлээх чадваргүй сэтгэцийн өвчтэй хэмээсэн. Нарийвчилсан үзлэгээр түүнийг сэтгэцийн хувьд эрүүл болохыг тогтоожээ. Шүүхээс Ченгийг буруутай хэмээн үзэж, цаазаар авах ялаар шийтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  

 

Хууль зүйн сайд Чен Мин “Түүний үйлдсэн хэрэг олон нийтийг айлгасан. Шүүх шударга шийдвэр гаргасан” гэж мэдэгджээ.

 

Тайвань 2010 оноос дахин цаазаар авах ялыг сэргээсэн юм. Таван жилийн хугацаанд 42 хүнд цаазын ял оноожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тайвань 2010 оноос дахин цаазаар авах ялыг сэргээсэн юм. Manaid bas todorhoigui hugatsaagaar sergeeh heregtei. Ingej baij humuusiin uhamsar deeshilne.
2016-05-12