Оффшорын мэдээллээ ХОМ-д тусгасан эсэхийг шалгуулна
2016-05-11

Гэрэл зургийг MPA.MN

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгийн цахим хуудаст Панамын баримт бичиг хэмээх  мэдээллийг олон нийтэд байрлуулсан. Уг мэдээлэлд манай улсын нэр нөлөө бүхий улстөрч, бизнесмэнүүд оффшор данстай  зарлагдсан билээ. Үүнтэй холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан мэдээлэл хийв. Тэрбээр:

 

-Өргөдлийн байнгын хорооноос АТГ-т хуулийн хэрэгжилт хянан шалгуулах тухай албан тоотыг өнөөдөр хүргүүлж байна. Энэ албан тоотод Авлигын эсрэг хуулийн 10.1, 10.2 дахь хэсэгт Авлигийн эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг  үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасан.  УИХ-ын Хуульзүйн байнгын хороо 2012 оны 5 дугаа сарын тогтоолын хавсралтаар  баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт”-ын 3.2.6-д хадгаламж, бэлэн мөнгө,  хувийн харилцах боло төлбөрийн данс, картын үлдэгдлийг мэдүүлэхээр заасан байгаа. Иймээс нийт төрийн албан хаагчид тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн оффшор  дансны мэдээлэл, түүнд хадгалагдаж байгаа хөрөнгийн хэмжээг хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгасан байх шаардлагатай юм.

 

Энэ хуулийн дагуу бид улстөрчдийн болон тэдгээрт хамаарал бүхий хүмүүс оффшор дансны мэдээлэл ХОМ-т тусгасан эсэх, Монгол Улсын хуулийн дагуу татвараа төлсөн эсэх, хууль ёсны мөн эсэхийг тодруул гэдэг албан тоотыг АТГ-т хүргүүлж байна. АТГ хуулийн дагуу 14 хоногийн дотор хариу ирүүлнэ.

 

Панамын оффшор задарсантай холбоотой дэлхийн томоохон орнууд мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлсэн. Европын холбоо, Япон, Хятад  зэрэг томоохон орнууд оффшорт мөнгө нуусан албан тушаалтнуудаа шалгах, тайлбар мэдүүлэг авах ажлуудаа эхлүүлснээ зарлалаа. Монгол Улс ч гэсэн мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлэх ёстой гэдэг байр суурийг барьж байгаа. Энэ талаар чиглэл өгч байгаа хэмээлээ.

 

Мөн Оффшорын эсрэг хуулийн төслөө дахин мэдүүлэхээр болсноо УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Оффшор дансны хэрэгт холбогдсон нэр бүхий 49 албан тушаалтныг 34 их наяд шалгуулахаар эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ханджээ. Ингэхдээ, Эрүүгийн хуулийн 1661, 2701 дүгээр зүйл заалтуудыг баримтлан, мөнгө угаах, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгуулахаар болсон үнэн зөвөөр шийдэгдээсэй
2016-05-12
irgen:
Eruusee ta minee, Hoid Solongos shig sistemteo haalttai oron bolson gek zarlaval deer yum bishuu..gadaadtai hariltsaj, eldev yumand orooldohgui amar yum.bishuu Delhiid baidag l neg dansand business humuus mungee hiij bolohgui yum baina l daa. Yarshugbhaalttai oron boloyo. Uls torchdiin tuhai bi harina yariagui baina
2016-05-11
Монгол:
ОФФШОР ДАНСАНД ХИЙЧЭЭД ХОМ-доо ТУСГАХ ЮМ УУ ИЙМ ТЭЭНЭГ ЮМНУУДИЙГ ЗАЙЛУУУЛБАЛ ТААРНА ШАР УЯНГА ФЕНГШУЙ ГАМБАА ХЕЕРVV ЗАНДАН ЭД НАР Л ОТ ГЭРЭЭ ашиггvй гэж ОРИЛСООР БАЙГААД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ БУДАА.
2016-05-11
Монгол:
ОФФШОР ДАНСАНД ХИЙЧЭЭД ХОМ-доо ТУСГАХ ЮМ УУ ИЙМ ТЭЭНЭГ ЮМНУУДИЙГ ЗАЙЛУУУЛБАЛ ТААРНА ШАР УЯНГА ФЕНГШУЙ ГАМБАА ХЕЕРVV ЗАНДАН ЭД НАР Л ОТ ГЭРЭЭ ашиггvй гэж ОРИЛСООР БАЙГААД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ БУДАА.
2016-05-11
Зочин:
XOM-doo tusgax baisan bol yu gej Offshoredoj baixav dee xa xa
2016-05-11
irgen:
Ofshoptoi bukh khunii nersiig zarlaarai
2016-05-11
Зочин:
сайн байна
2016-05-11
зочин:
Хууль ёсны орлогыг оффшорын дансанд хийхгүй нь ойлгомжтой. Монгол улсын 4 жилийн төсөвтэй тэнцэхүйд валютын хадгалам байсан гэх мэдээлэл цацагдаад байна. Иргэдээ ААН-ээ бүсээ чангал шэчихээд өөрсдөө хэдэн зуун саяаар нь цаашаа хийчихсэн хүмүүс байна шүү дээ. АТГ шалгулна гэж нэр дэвшсэн Х.Энхжаргал нь Элбэгдожийн хүн юм биш үү
2016-05-11
Зев:
Зев зев
2016-05-11
Зочин:
Бид одоо хууртахгуй шуу! Та нар бол бугд л нэг оронд хэвтэж байгаа янхан! Битгий горьд одоо Монголчуудын толгойг угаах хэцуу шуу! Офшоорддог хуний наймаачин хар тамхичин авилгалчид луйварчид бугд л адилхан юм! Тэд ямар аргаар ийм юм хийдэгийг дэлхий нийтээр мэдэж байна!
2016-05-11