Лондон, Ромд халдлага үйлдлэхээр төлөвлөж байжээ
2016-05-11

Италийн Бари хотын цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж Ром болон Лондон хотноо халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдүүдийг баривчилсан талаар “www.bigmir.net” мэдээллээ. Италийн Тагнуулын байгууллагаас “Афганистаны хоёр этгээдийг халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэмээн баривчилсан” гэж мэдэгджээ. Мөрдлөгөөр тэднийг Иракийн хэт даврагч “Халифын вант” улс бүлэглэлтэй холбоотой болохыг тогтоосон байна.

 

“NBS” телевиз “Афганистан улсын иргэн 23 настай Хаким Насри, 29 настай Гулистан Ахмедзай нарыг баривчилсан. Тэд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Бари хотноо байрлах дүрвэгсдийн хуаранд амьдарч байсан” гэж мэдээлжээ.  

 

Нэгжлэгээр тэдний амьдарч байсан газраас Францын Эйфелийн цамхагийн зургийг олжээ. Мөн тэдний гар утаснаас Ром, Лондон хотын зах, худалдааны төвүүдийн зургийг олсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин