АТГ-ын даргыг томилох асуудлаар завсарлага авлаа
2016-05-11

Хуульзүйн байнгын хорооны хуралдаан өглөөнөөс эхлэн  үдийн цайны завсарлага авалгүйгээр тасралтгүй 7 цаг хуралдлаа.  Тус байнгын хуралдаанаар Хууль сахиулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн юм.  Тус байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын даргыг  томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар  “АТГ-ын даргад н.Энхжаргалыг томилох асуудлыг  энэ долоо хоногийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалд тусгаагүй байсан.  Тиймээс энэ асуудлаар АН-ын бүлэг завсарлага авч байна” гэлээ. 

 Үүний дараагаар   Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Өө, юу болоод байгааг нь одоо л ойлголоо. АН-ынхан Х.Энхжаргал гэдэг хүн томилогдох вий гэхээс үнэхээр айж байгаам байна. “УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар уг асуудлаар завсарлага авахдаа “АТГ-ын даргад Х.Энхжаргалыг томилох асуудлыг энэ долоо хоногийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалд багтаагүй байсан асуудлыг хэлэлцэхээр болсон гэж дөнгөж сая дууллаа. АТГ-ын даргыг томилох эсэх асуудлаар АН-ын бүлэг дээр ярих, зөвлөх асуудал бий. Тэгээд ч хэлэлцэх дараалалд байхгүй байсан юм байна. Бид тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна гэж хэлсэн юм. Түүний хүсэлтийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат бушуухан хүлээгээд авчихав. Завсарлага авах, өгөхийг мэдээж З.Энхболд зохион байгуулсан нь тодорхой.
2016-05-12

иргэн:
Энэ Энхжаргалыг нь ашиг сонирхолын зөрчилтэй АТГ-т тэнцэхгүй гээд байхад чичрээд байх юм. Өөрсдийнхөө булхайг л далдлах гээд байна да. Оффшор энээ тэрээд чухал үед буруу хүнээ гаргах гэж байна
2016-05-11
иргэн:
хаха ардчилсан нам бүтэхгүй ээ
2016-05-11
зочин:
Ардчилсан нам ч жинхэнэ чацага царайлж байна даа ха ха ха
2016-05-11