Сонгуулийн тойрог, мандатыг маргааш хэлэлцэнэ
2016-05-11

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан  гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшиллоо. Тус байнгын хорооны хуралдаанаар  УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан юм. СЕХ-ноос өргөн барьсан уг төсөлд  УИХ-ын 76 тойрог,  мандатын 48 нь хөдөөд, 28 нь хотод хуваарилагджээ.

 

Өөрөөр хэлбэл жагсаалтын 28 мандатыг  хөдөөд 14, хотод 14-өөр  тэнцүү хуваарилах АН-ын бүлгийн санал болгосон  хувилбараар  боловсруулагдсан байна.  Хөдөө орон нутагт хуваарилсан тойрог мандатаас  Булган, Говь-Алтай, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймаг тус бүр нэг буюу  2012 оны сонгуулийнхаас нэмэгдээгүй байна. Харин нийслэлд 28 мандат оногдуулснаас хүн ам олонтой Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр 6, харин Налайх, Багахангай, Багануур дүүрэгт нэг тойрог, нэг мандат болж байгаа юм.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин