С.Баттулга: Би Жигжид гуайтай “барилдахгүй”
2016-05-12

“Өнөр бүл өнөө цагт” уран сайхны киноны найруулагч С.Баттулгатай ярилцлаа.

 

 

-“Өнөр бүл” киног шинэчлэн найруулжээ. Уг нь жүжигчин Алтан-Өлзий гуай хоёрдугаар ангийг нь хийх гэж байгаа хэмээн ярьж байсан.

 

-Алтан-Өлзий гуай “Өнөр бүл 2” гэдэг киноны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм билээ. 1980 оны “Өнөр бүл” киноны үргэлжлэл маягаар. Үүнийг нь бид хожимхон мэдсэн. Үнэн зөвийг нь “Монгол кино нэгтгэл”-ээс асуусан нь дээр болов уу.

 

-Хүмүүсийн хүлээгээд авчихсан зүйлийг өөрчилнө гэдэг хэцүү.

 

-Харин тийм. Маш хэцүү. Ядаж байхад энэ эхний кино. Тэгэхээр их зовлонтой байдаг юм байна. Магадгүй миний өмнө хүмүүс хуучны киног эдүүгээчлээд хийчихсэн. Түүний араас орсон бол бас нэг ондоо байх. Миний хувьд ууланд авригчдын яриагаар бол цас ханзлаад мөр гаргалаа. Надад урьдынхаас суралцах баримжаа байхгүй байна. “Яаанаа” гэсэн айдас л байна. Гэхдээ “уран бүтээл бол шаналал юм” гэж нэг ухаантан хэлсэн байдаг. Ямар ч л байсан би нэг уран бүтээл хийлээ. Тийм болохоор гоё ёоё гэдэг шиг сайхан тарчлаан, уран бүтээлчийн таашаал байна л даа.

 

-Эхлэл гэхээр цаашдаа ч кино шинэчлэн найруулна гэсэн үг үү?

 

-Энэ бол “Хүлэгү пикчерс”, “Монгол кино нэгтгэл”-ийн саначилсан кино төсөл. Тийм болохоор надад одоогоор үүцийг нь задлах эрх алга. Би гэрээгээр ажиллаж байгаа хүн учраас дараа дараагийн үйл явцыг ярих боломжгүй. Яахав  “Аман хуур”, “Сэрэлт” зэрэг хэд хэдэн кино сонсогдож байгаа. Хоёр жилд нэг уран бүтээл хийхээр төлөвлөсөн юм билээ.

 

Шүүмжилж болох ч битгий доромжлоосой

 

-Шинэ зүйл сэтгэхгүй, хуучнаа давтлаа гэх шүүмж ирнэ дээ?

 

-Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. У.Шекспирийн жүжгүүдийг өнөөдөр театр шинэчлээд тайзны бүтээл болгосоор л байна. 1997 онд “Ромео Жульетта” жүжгийг Найдандорж найруулагч шинэчлэн тавьж байсан. Тэгсэн энэ жил Наранбаатар найруулагч шинэчлэн тавилаа. Үүнтэй адил дэлхийн кино урлагт ч олны таашаалд нийцсэн хуучны киног дахин бүтээж, дэлгэцнээ гаргах явдал өргөн түгсэн байна. Тухайлбал ОХУ-ын “Ийм нэгэн явдал” киног нэрлэж болно. Энэхүү киног найруулагч Эльдар Рязановын найруулгаар 1977 онд анхлан бүтээсэн байдаг. Харин 2011 онд найруулагч Сарик Андреасян дахин сэргээж дэлгэцнээ гаргасан байна. Монголын киноноос 1985 онд Балжинням найруулагч, найруулж олны хүртээл болгосон “Би чамд хайртай” кино байна. Тус киног 2010 онд найруулагч Б.Баатар үргэлжлэл хэлбэрээр дахин бүтээсэн.

 

-Яагаад ер нь шинэ зохиол барьж авч болоогүй юм бэ?

 

-Нэг айхтар кино шүүмжлэгч Польшийн нөхөр ном гаргаж л дээ. Тэрбээр дэлхий ертөнцийн кино зохиолд дүгнэлт хийсэн байна. Түүнийг нь би уншлаа. Тэгсэн дэлхий дээр зохиолын драматург ердөө 37 ширхэг л байдаг юм байна. Түүнийг хэрхэн яаж бичих нь зохиолчийн ур чадвар. Хэрхэн яаж найруулан тавих нь найруулагчийн чадвар. Хэрхэн яаж өөрийнхөөрөө амьдруулах нь жүжигчнийх байдаг юм байна. Кино урлаг үүсэж хөгжөөд 100 гаруй жил л болж байгаа залуухан урлаг шүү дээ. Тэгэхээр хуучин зохиолоо дахин шинэчлэх хувьсал явагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Би “Өнөр  бүл” киног давж гарсан бүтээл хийх гэсэнгүй. Харин тэр зохиолыг өөрийн гэсэн өнцгөөс харж л хийлээ. Тэрнээс “Өнөр бүл” кино сул санагдсан учраас дахин шинэчилж буй хэрэг биш. Эсрэгээрээ хүүхэд байхдаа үзсэн надад үнэхээр бишрэм сайхан санагдсан, өнөөдрийг хүртэл миний сэтгэлд их гоё кино шүү гэдэг бодол байдаг учраас би зохиолыг нь барьж авч ажиллаа. Киног нь биш зохиолыг нь. Энэ л чухал. Миний мэдэх тэр сайхан киног энэ залуучууд яачихав гэж шүүмжлэх өнцөг байгаа гэдгийг мэдээд л байна. Шүүмжлэх гэж кино театрт орж ирэх нь ч тодорхой. Шүүмжилж болно. Гэхдээ доромжилж болохгүй. Би тэдэнд доромжлуулах нүгэлт юм хийгээгүй. Гэвч үүнийг давж гарна аа гэсэн зориг байсан болохоор би найруулагчаар ажилласан. Гэхдээ одоо ч надад түгшүүр байна. 

 

-1980 оны кинонд  Зөвлөлтөд сургууль төгссөн чадварлаг хүмүүс ажилласан гэдэг. Найруулагч нь Жигжид гуай. Та багаа хэрхэн бүрдүүлэв?

 

-1980 онд Зөвлөлтөд сургууль төгссөн нь ерөөсөө хамаагүй. Тэр кинонд үнэхээр авьяастай хүмүүс ажилласан учраас л өнөөдөр ч сайхан бүтээл хэмээн яригдсаар байгаа болов уу. Би бол тэгж л боддог. Жигжид гуай яг үнэндээ дээд боловсролтой хүн биш шүү дээ. Тэгсэн хэр нь монголын кино урлагийн генерал гэж хэлэгдэхээр тийм даацтай уран бүтээлч. Кинонд маань “Хүлэгү пикчерс” кино компанийн маш чадварлаг уран бүтээлчид ажилласан.

 

-Жигжид гуайг та кино урлагийн генерал гэж хэллээ. Тэгвэл дархан аваргыг давж аварга болдог гэдэг үг байдаг.

 

-Би Жигжид гуайг ялна, давна гэсэндээ энэ киног хийгээгүй юм шүү. Зөвөөр ойлгоосой. Киног хийх явцад “Жигжид гуайн кино шүү дээ” гэдэг үгийг би маш их сонссон. Тэр тусмаа кино уран бүтээлчдээс “чи Жигжид гуайтай арсалдах гээд байна уу” гэх янзтай асуултыг олон тавьсан. Яалаа гэж дээ. Зүгээр л би өөрийнхөө өнцгөөр зохиолыг нь л барьж хийж байна. Би тэр хүнийг шүтэж явдаг хүн. Тиймээс би тэр хүнтэй "барилдахгүй".

 

Батаагаас өөр Гармаад тоглох хүн байхгүй

 

 

-Киноны эхний анги дээр хоёр ихэр хүүхэд гардаг. Гэтэл өнөө цагт гурван ихэр болчихож?

 

-Энэ зохиолчийн санаа. Тэр нь ч зөв юм болов уу гэж бодсон. Өнөө цагт хоёр ихэр бол гайхаад байх зүйл биш юм шиг санагдсан. Яагаад гэхээр би чинь өөрөө хоёр ихэр хүүхэдтэй хүн. Гурван ихэр болгочихвол сонин бөгөөд содон, уянгатай ч болох шиг санагдаад ийм шийдэлд хүртсэн.

 

-Зохиолч, гол дүрийн жүжигчин ч хэлж байна. Гармаагийн сайхан сэтгэлийг гаргахад хэцүү байлаа гэж. Та найруулагчийн хувьд  харьцуулсан байх. Төдийгөөс өдий хүртэл хүний мөс чанар үнэхээр муудчихаж уу?

 

-Минийхээр бол үгүй. Сайхан сэтгэл, хүнд тусархуу зан хүн бүхэнд байгаа. Даан ч унтарчихсан л болохоос биш. Хүн бүхэнд сэтгэл байгаа. Саяхан гэхэд  Сэлэнгэ аймагт гал түймэр гарлаа. Тэгэхэд айлын хоёр хүүхдийг нэг залуу барилдах гэж явж байгаад аварсан байна. Энэ хүн чанар. Тийм болохоор хүн чанар бол байна. Харин дутагдаад байгаа нь үнэн. Мөнгө улаан, нүд цагаан болсон. Тэглээ гээд хүн чанар муудсан гээд хараагаад л суухын оронд ямар нэгэн юм хийхгүй бол хэвээрээ байгаад л байна шүү дээ. Би дээр хэлсэн. Шүүмжилж болох ч битгий доромжлоосой гэж. Хүн намайг доромжилж болох ч хаа нэгтээ бид таарахад би тэр хүнийг сайнаар хүлээж авч чадахгүй л байхгүй юу. Би нэг фэйсбүүктэй. Түүгээр заримдаа шалтгаангүй доромжууд ирдэг юм. Яахав дээ би нэг кинонд тоглоол биз. Найруулаал биз. Гэхдээ би тэр хүнд доромжлуулах юм юу хийсэн юм бэ. Энэ чинь л хүнлэг сэтгэл, тусархуу зан байхгүй болсны шинж.

 

-Зохиолч Цэрмаа, Гармаа хоёрыг уулзуулахгүй байх хэцүү байлаа гэж байна. Үүнийг та яаж эдүүгээчлэв?

 

-“Өнөр бүл” кинон дээр Цэрмаа маань автобусны кондуктор байдаг. Өнөөдөр автобус кондукторгүй болчихсон.

 

 

-Жаахан хожимдож ээ?

 

-Харин тийм/инээв.сур/. Цэрмаа ямар ажил хийх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Тухайн үед гар утас байгаагүй. Одоо бол хүн бүхэн гар утастай байна. Гэтэл энэ хоёр яагаад утсаар яриад уулзчихгүй зөрөөд байгаа юм бэ гэдэг бас нэг асуудал гарлаа. Тэр болгоныг ямар ч байсан чадан ядан шийдсэн байгаа.

 

-Саяхан шинэчилсэн найруулгатай “Роме Жульетта” жүжгийг үзлээ. Тэгсэн 14 настай Жульетта хэт задгай бүжиг бүжиглэх юм. Та ч бас орчин үе ийм болсон гээд Гармааг клубт бүжиглүүлсэн юм биш биз?

 

-Тэр чинь л найруулагчийн өнцөг шүү дээ. Дундад зуунд 14 настай хүүхэн хуримаа хийж байсан тохиолдол байдаг юм билээ. Харин өнөөдөр 14 настай охин хэт задгай бүжиг бүжиглэхээр танд буухгүй байх шиг байна. Гэтэл тухайн үеийн 14 нас бол өнөөдрийн 18,20 нас л байхгүй юу. Цаг хугацааны хувьд өөр ойлголт. Үүнийг л бид эдүгээлчилнэ гэж хэлээд байгаа юм. Зохиол дээрхи 14 насыг балруулдах боломжгүй шүү дээ. Яагаад гэвэл тэр чинь У.Шекспир. Түүний үед тийм л байсан. Би нэг л зүйл хэлье. Би энэ киног хошин шог шиг өнгө ая нэмээд, хэтэрхий задгай болгож, жаахан мөнгө олчихсон гэж хийгээгүй. Хэрэв тэгсэн бол Жигжид гуайг доромжилсон хэрэг болно. Тэгж хийхгүй юмсан гэсний үндсэн дээр кино багтай маш их ярилцсан.

 

-Гармаад тоглох жүжигчнийг хэрхэн сонгов?

 

-Батаа ш дээ. Анх зохиолоо уншиж байхад л Гармаад Батаа тоглоно гэж толгойд бууж байсан. Тэгээд санал тавихад Батаа маань ч сайхан хүлээж авсан.  Батаагаас өөр Гармаад тоглох, тохирох хүн байхгүй болов уу.

 

-Цэрмааг мэнгэтэй бүсгүй байх болов уу гэж бодлоо.

 

-Мэнгэтэй шүү дээ.  Манай Болормаа сэтгүүлч мэргэжилтэй. Гэсэн ч авьяастай. Жүжигчин хүнд авьяас, хөдөлмөр, ухаан чухал.

 

Зохиолыг бичдэг хүмүүс нь бичээсэй

 

 

-Орчин үеийн найруулагчид амьдралыг их гоёчилдог болсон шиг санагддаг. Баранд орж бүжиглэнэ, тасрана, дампуурна, байраа алдана. Тэгсэн хэр нь эргээд бүх зүйл сайхан болно. 

 

-Кино урлаг өөрөө дүрслэлийн, гэрэл сүүдрийн урлаг. Тэр утгаараа гоёчлох ёстой. Төрлөөсөө хамаарна. Хэрэв арт кино хийж байгаа бол гоёчлоод байх ямар ч шаардлага байхгүй. Романтик кино хийж байгаа бол хүн үзээд тайвширал, таашаал авахаар гоёчилж болно. Драма кино хийж байгаа бол гоёчлоод хэрэггүй. Энэ чинь дүрслэлийн урлаг. Залуучуудыг би буруутгахгүй. Би ч өөрөө залуу хүн. Хэрвээ би магадгүй “Өнөр бүл”-ээс өөр “Маквет” зэрэг киног хийж байсан бол арай өөр хийнэ. Амьдралыг тэгж гоёчлохгүй шүү дээ. Шал өөр юм хийнэ. Би “Мэргэн бууч” гээд нэг кинонд их дуртай. Дайны тухай, мэргэн буучын тухай кино. Гол дүрийн мэргэн бууч маань нэг бүсгүйд дурладаг. Тэр хоёр дайны талбар дээр секс хийдэг байхгүй юу. Тэр олон үхэл хагацал дунд, хороо цэргүүд унтаж байхад тэр хоёр бие биенээ хүсэж хүсэж тийм зүйл хийдэг. Тэр бол ямар ч тансаг хаус доторхоос гоё үзэгдэл байхгүй юу. Дурлал гэж ийм агуу гэж бодогдохоор. Үүнийг найруулагч гоёчилсон л байна шүү дээ. Тэр их цус нөж, хир даг болсон хувцас зүйлийг байгаагаар нь гаргасан ч тэр хоёрын тэрхэн агшныг гоёчилсон л байна.

 

-Одоо Монголын кино урлаг хөгжихөд юу хэрэгтэй байна?

 

-Зохиол. Хөгжихөд тулгуур нь зохиол байх хэрэгтэй. Над дээр хоёр гурван насаар дүү хүмүүс ирээд зохиолоо уншуулж байсан. Би гайхсан. Арай л биш санагдсан. Миний хувьд сэтгүүлч зэрэг бичдэг хүмүүс кино урлагт орж ирж зохиол бичээсэй гэж бид боддог. Бичдэг хүмүүс л бичихгүй бол сонирхогчын түвшинд хэцүү байна.

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
sochin:
dam humuusees sonsohod zohioliig shuud hulgai hiigeed ter chigeer ni huulaad hiisiin bishuu ter myndag zohiolch nairyylagch jujigchdiig doromjilj bgam bishuu uneheer yum hiimeer bgaa bol shine sergeg yum hiigeechee daanch chadahguildee
2016-05-16
Зочин:
Банш Батааг ямар жужигчин гэх вэ дээ. Харалган найруулагч байна даа. Эцгийн чинь Жигжидтэй барилдах
2016-05-13
Unsjigch:
Ugaasaa iluu hiij chadahguigee medeed bi barildahgui gej bgaan
2016-05-13
zochi.n:
Nairuulagch bish duuraigach
2016-05-12
mundag:
TOVCHDOO NAIRUULAGCH MAANI ZUV HUN BJ GEMMEE NI UNEN BAS ZUV BUTEEL GARNA YARILTSLAGAAS AJIHAD UHAANTAI CHADBARLAG HUN BN . UZNEE . HARIN DOORH STGEGDEL BICHSEN HARHNUUDAA YADAHDAAA ENE HUNII YARIAG OILGO TGED UURIINHUURUU BOD DARAA NI CHALCHITSGAA . KINOG NI UZ MDEEJ MUNGUGUI GARUUD BGAA NADAAS MUNGU GUIGAAD UZTSGEE
2016-05-12
Mgl:
Ингээд алиа салбадай кинонд тогловоо гэж
2016-05-12
зочин:
Толгой муу л байна даа. Хамгийн зохимжгүй жүжигчин нь Батаа байсан. Жүжиглэлт муутай, хиймэл харагддаг жүжигчин. Хошин шогийнхонд сайн жүжиглэдэг залуус олон л бий ш дээ.
2016-05-12
Зочин:
ugaasaa hen ch chag sainaar huleej awahku, doromjluulah gj l kino hiidg bololtoi, yaj mundag blson ch ehnii kinogoo guitsehguu ee
2016-05-12
Зочин:
хайран кино, найруулагч гэж донгиотож байхаар, барилга дээр тоосго зөөгөөд явж байвал таарна.
2016-05-12
Зочин:
Батаа гэх мэт дарвагар гарууд хошин шогоо л хий
2016-05-12
Зочин:
Банш Батаа ямар ч чадваргуй жужигчин. Алиа салбадай нэр л зохино. Чи муу найруулагч юм.
2016-05-12