Тойрог хуваарилах тохиролцоо
2016-05-12

 

УИХ-ын сонгуулийн тойрог, мандат хуваарилалтаар Төрийн ордонд нам эвсэж, сэм хуйвалдах тохироо явагдаж байна. Гэвч тохироо бүрдэж, зөвшилцөлд хүрээгүйгээс өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдэж чадалгүй, гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшлов. Гишүүд энэ асуудлаар хэсэг бүлгээрээ УИХ-ын дарга, намын бүлгийн дарга нарын өрөөгөөр бөөгнөрөн цуглаж, тохироонд хүрч чадаагүй нь хаалга саван гарч одоцгоосон сурагтай. Тиймээс ч Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж чадаагүйг МАНАН-гийн тохироо бүрдсэнгүй гэж ажиглагчид үзэж байна лээ.

 

УИХ-ын сонгуулийн 76 тойргийг байгуулах, мандат хуваарилах тогтоолын төслийг СЕХ өргөн бариад байгаа. Төслийн эхний хувилбар хөдөөд 48, хотод 28 тойрог, мандат ногдож. Жагсаалтын 28 мандат хөдөөд 14, хотод 14 буюу эрх баригч хүчний санал болгосон хувилбараар явагджээ. Энэ нь СЕХ эрх баригч хүчний талд ажиллаж байна гэсэнтэй агаар нэгэн.

 

УИХ-ын сонгуулийг 76 тойрогт хуваарилахдаа сонгогчдын санал өгөх талыг харгалзан АН, МАН-ыг дэмжигч хэсгийг харгалзсан дуулдана. Тухайлбал Дорнод аймгийн Хэрлэн сум гэхэд нэлдээ нэг тойрог мандат бус, хоёр тойрогт хуваагдаж байна. Тус аймгийн Хэрлэн сумын 1, 6, 8, 90, 10 дугаар баг УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрогт хамаарч байгаа бол тус сумын 2, 3, 4, 5, 7 дугаар баг УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт хуваарилагджээ. Энэ нь Хэрлэн сумынхны нэг хэсэг нь АН, нөгөө хэсэг нь бүхэлдээ МАН-ыг дэмжигч байдагтай холбоотой. Тиймээс ч  улаан, цэнхрээр нь ялган хуваарилсан тооцоо хийгээд МАНАН-гийнхан хэнийг хаана илгээхээ хэдийнэ тохиролцож, сугалааны эзнийг тодруулчихсан гэх бор шувуу Төрийн ордонд нисч байна.

 

Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг хуваарилахдаа нутаг дэвсгэр, хүн амын тоо, байршлыг харгалзан тогтоох хэрэгтэй.  Өнөөдөр нэг мандаттай байгаа аймгийн мандатыг хоёр болгох ёстой” гэсэн УИХ дахь МАН-ын бүлгийн байр суурь Сонгуулийн тойрог мандат хувиарлалтад биеллээ олсонгүй.

 

Тойрог мандат хуваарилалтаар 60 мянга орчим хүн амтай Булган, Говь-Алтай нэг тойрог, мандаттай байхад 300 орчим мянган хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус тус 6 тойрог, мандаттай хуваарилжээ. Нутаг дэвсгэр, хүн ам, засаг захиргааны нэгжийн хувьд ч дээрх аймгуудын хотын захын дүүргээс шатлал дээгүүр байхаар уг нь. Тиймээс ч нэг  мандат хуваарилагдсан таван аймгийн гишүүд тойргийн хуваарилалтыг эсэргүүцэж байна. Цаашлаад эрх баригч АН-ын нөхөд анх хэлэлцсэн хувилбараасаа буцлаа гэж МАН-ын бүлэг үзэж байна лээ.

 

Сонгуулийн тойрог, мандатыг парламент дээр маргалдаж, мэтгэлцэх хэдий ч хуулийн хугацаанд нь шийдвэрлэх байх. Харин улс төрийн намуудад нэр дэвшүүлэх ажиллагаа маргалдах байтугай зодолдох дээрээ тулахаар байна. Учир нь нэр дэвшүүлэх санал хураалт нууцаар явагдах заалттай юм билээ. Тиймээс ч аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах асуудал  зарим газарт бужигнаан, зодоонтой явагдсан сураг дуулсан. Тэгвэл намын жагсаалтаар сонгогдоно гэж найдаж явсан нөхдийн суудал өнцөгдөж, тойрогт нэр дэвшихээр дахин намын удирдлагуудтайгаа тохироо бүрдүүлээд байгаа. Гэвч аман тохироо нууц санал хураалтаар унах магадлал тун өндөр. Жишээлэхэд нам сольж, эргэж буцсан Ч.Улаан нарыг сонгуульд нэр дэвшүүлэх өрсөлдөөд нууц санал хураалтаар гарч ирэх нь эргэлзээтэй. Эргэж буцсан Улааныг дэвшүүлж байхаар намдаа үнэн зүтгэсэн Доржид саналаа өгөх нь зүйтэй гэж  бага хурлын гишүүдийн дийлэнх нь тооцох болов уу.

 

Ийнхүү УИХ-ын сонгуулийн тойрог, мандат хуваарилах намуудын зөвшилцөл тохироогоор ширүүхэн явагдаж байна.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
baagii:
HENTII 71200 HVN AMTAI BHD 3 MANDAT OGCHOOD ZAWHAN 80700 HVN AMTAI BHD 2 MANDAT OGCH BGAA N SHUDARGA YWDAL UU AN MAN 2 INGEJ SONGUULIIG ZOHION BGUULALTTAIGAAR BUDLIANTUULAHAA BOLI AN MAN 2 ervvgiin huuliin 82.1.1deh zvil zaaltig notstoi zorchson vildel bolj bna toriin erh ,medliig huuli busaar awahin tuld zohion baiguulalttaigaar songuuliig sanaataigaar budliantuulsan bol 5-10 jil horin ylaar shiitgene gesen zvil zaaltig notstoi zorchson bna
2016-05-13
baagii:
HENTII 71200 HVN AMTAI BHD 3 MANDAT OGCHOOD ZAWHAN 80700 HVN AMTAI BHD 2 MANDAT OGCH BGAA N SHUDARGA YWDAL UU AN MAN 2 INGEJ SONGUULIIG ZOHION BGUULALTTAIGAAR BUDLIANTUULAHAA BOLI AN MAN 2 ervvgiin huuliin 82.1.1deh zvil zaaltig notstoi zorchson vildel bolj bna toriin erh ,medliig huuli busaar awahin tuld zohion baiguulalttaigaar songuuliig sanaataigaar budliantuulsan bol 5-10 jil horin ylaar shiitgene gesen zvil zaaltig notstoi zorchson bna
2016-05-13
Зочин:
komunizm
2016-05-12
зочин:
Одоо хар машинаа л хянах үлджээ.Ээ луйвар газар авсан шүүүү
2016-05-12
hhhh:
сонгино хайрхан дүүрэг 300,0 мянган хүнтэй шүүдээ сэтгүүлч ЭЭНХЛЭЭН
2016-05-12