Тойрог хуваарилахдаа хуулийн заалтыг баримтлаагүй байна
2016-05-12

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн  асуултад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хариулж байна.

 

 УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:

 

-СЕХ-ны өргөн барьсан төсөлтэй танилцсан. УИХ-ын тойрог, мандатыг хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэр, байршлыг харгалзан үзнэ гэж хуульд заасан байгаа. Гэхдээ СЕХ зарим хэсэгт хуулийн энэ заалтыг бариагүй байна. Тухайлбал, Дорнод аймаг 76700 хүн амтай, 123600 км2 газар нутагтай. Хэнтий 72500 хүн амтай, 80300 км2 газар нутагтай. Гэтэл  Дорнодод 2 мандат, Хэнтийд 3 мандат хуваарилагджээ. Үүнд ямар зарчим баримталсан бэ?

 

-СЕХ тойрог байгуулах, мандатын тоог гаргахдаа хуулийн заалтыг харгалзаж үзсэн. Дорнод, Хэнтий аймгийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ таны хэлсэнтэй адил. Гэхдээ Дорнод  14 сумтай, Хэнтий 18 сумтай. Үүнийг харгалзсан.

 

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:

-Сумын хэмжээг нь харгалзсан гэж үзвэл 24 сумтай Завхан аймаг яагаад 2 тойрогтой, Хэнтий 3 тойрогтой байна вэ?

 

-Аль алиныг нь харгалзан үзэж хуваарилсан.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин