Музей, аялал жуулчлалын уялдааг хэлэлцэнэ
2016-05-12

 

Жил бүрийн тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг угтаж, Чойжин ламын сүм музейгээс “Музей ба аялал жуулчлалын байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг маргааш 10:00-14:00 цагийн хооронд “Нээлттэй нийгэм форум”-ын хурлын зааланд зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаа нь музей ба аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Олон улсын музейн өдрийг олон нийтэд сурталчлах зорилготой юм.

 

Тус хэлэлцүүлэгт Улаанбаатар хотод байрлах улсын болон хувийн хэвшлийн 18 музейн төлөөлөл оролцож, үйл ажиллагаагаа сурталчилна. Мөн БСШУЯ, БОНХАЖЯ, ГХЯ-ны төлөөллүүд оролцож, музей болон аялал жуулчлалын байгууллагын хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлага, Монгол улсын гадаад сурталчилгаа, төрөөс баримтлах бодлогын талаар илтгэл хэлэлцүүлж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

 

В.Бат

 

 

 

Shuud.mn
Сонин хачин