Цагдаа нар Чингисийн талбайд ажиллана
2016-05-12

 

Цагдаагийн байгууллагын "Нээлттэй хаалганы өдөрлөг" маргааш Чингисийн талбайд 09.00 цагт эхэлж, 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Тус өдөрлөгт  Улаанбаатар хотын цагдаагийн газар, дүүрэг бүрийн цагдаагийн хэлтсүүд оролцож, үйл ажиллагаагаа сурталчилна.

 

Мөн иргэдэд цагдаагийн байгууллагатай холбоотой үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал, иргэд жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлаа шийдүүлэх боломжтой. Бас ял шийтгэлийн гэрчилгээ авах, цагдаагийн байгууллагад орж ажиллах, цагдаагийн сургуульд суралцах материалаа өгч, хуульзүйн туслалцаа мэдээлэл авч болох юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин