Э.Сумьяа сэргээшийн шинжилгээнд бүдэрч, олимпийн эрхээ алджээ
2016-05-12

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд РИО- 2016 олимпийн эрх авсан тамирчдын жагсаалтыг өөрчлөн зарлалаа.  Азийн олимпийн эрхийн тэмцээнд оролцсон цөөн тамирчдаас мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул Дэлхийн бөхийн холбоо ийм шийдвэрт хүрчээ. Харамсалтай нь олимпийн эрхээ алдсан тамирчдын дотор бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн тамирчин Э.Сумьяагийн нэр багтжээ. Тодруулбал Казахстаны Астанад болсон Ази тивийн сонгон шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс эмэгтэйчүүдийн 53 кг-д олимпийн эрх хүртсэн, Монголын шигшээ багийн тамирчин Э.Сумьяагийн нэр тэдгээр тамирчдын  дунд багтжээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Э.Сумьяагийн олимпийн эрхийг хүчингүй болгож, Энэтхэгийн бөхөд шилжүүлсэн байна. 

 

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин