Чингисийн талбайд ”Нээлттэй хаалганы өдөрлөг”-тэй
2016-05-13

09.00 цагт: "Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн” Нийслэлийн иргэний танхимд эхэлнэ. Утас: 95950015, 98811400


09.00 цагт: Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн болж байгаатай холбогдуулан "Нээлттэй хаалганы өдөр"-ийг Чингисийн талбайд зохион байгуулна. 


09.00 цагт: Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын мэргэжлийн анги, ажилтан албан хаагчдад болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, гамшгийн үед оновчтой шийдвэрийг шуурхай гаргаж хэрэгжүүлэх мэдлэг дадлага эзэмшүүлэх зорилгоор "Гамшгаас хамгаалах тэмцээн"-ийг Нийслэлийн онцгой байдлын газрын сургалтын полигонд зохион байгуулна. Утас: 88048820, 70111413


09.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо ТББ-ын бүх гишүүдийн их хурал "Blue sky tower " цамхагт болно.  Утас: 88056837


09.30 цагт: Ахмад шатарчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн "Зууны шатарчдын клуб"-т болно. Утас: 94449855, 99087343, 99117343


09.30 цагт: "Гэр бүлийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам" сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал ХАХНХЯ-ны 10 давхарын хурлын зааланд болно. Утас: 97077010, 96630349


09.30 цагт: Олон Улсын музейн өдрийг тохиолдуулан "Музей ба аялал жуулчлалын хамтын ажиллагаа" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг "Нээлттэй нийгэм" форумын байранд болно. Утас: 99026081, 88983838


10.00 цагт: Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Тус хуралдаанаар Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай болон Улаанбаатар хотод нисдэг тэрэгний талбай байгуулах тухай зэрэг 7 асуудлыг хэлэлцэнэ. Утас: 91040607


10.00 цагт: Монголбанкны нэрэмжит "Эдийн засгийн судалгаа, шинжилгээний бүтээл шалгаруулах" уралдааны эцсийн шалгаруулалт тус банкны байранд болно. Утас: 11-310081


10.00 цагт: Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо нь 2016 онд судалгаа хөгжлийн салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийг эерэг сэтгэлгээнд хандуулсан төслүүд хэрэгжүүлэх зорилтын хүрээнд “The best paper awards: Master & doctor student” эрдэм шинжилгээний бага хурлыг ШУТИС-ийн I байр, эрдмийн зөвлөлийн 203 тоот өрөөнд зохион байгуулна. Утас: 99228060


10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд эклер, 61 дүгээр сургуулийн үдийн цайнаас үүдсэн хоолны хордлогын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурлыг НМХГ, ХӨСҮТ хамтран зохион байгуулж байна. Утас:91887887


10.00 цагт: МУИС-ийн багш эрдэмтэд сансарын хиймэл дагуулын судалгаа шинжилгээ, сансар судлалын талаарх сонирхолтой мэдээлэл өгөх өртөөчилсөн сургалтыг тус сургуулийн багш, ажилтан, суралцагчид, эцэг эхийг хамруулан Байгаль эх лицей ахлах сургуулийн байранд зохион байгуулна.


10.00 цагт: Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлгийн өдрийг угтан ХАХНХЯ, Жайка ОУБ-аас хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг хэрэглэх талаар Өрхийн эмч нарт зориулсан сургалтын нээлтийн ажиллагаа нээлт БГД-ийн Эрүүл мэндийн нэгдэлд болно.


11.00 цагт: Монгол бөхийн өргөөний өмнөх талбайд "Хэрэглэгчийн өдөрлөг"-ийг зохион байгуулна.


11.00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд СХД-ийн МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт: "WOW 2016" Мэргэжлийн халз тулааны хэвлэлийн бага хурал "UB City" Зочид буудалд болно. Утас: 99373362, 96866222


11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний 4 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын III байрны 320 тоотод /хуучнаар статистикийн хорооны байр/ болно. Утас: 261502


11.00 цагт: Нийслэлийн Сонгуулийн хорооноос НЗДТГ-ын А зааланд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар нийслэлийн сонгуулийн хорооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар болон НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох 13 нам, 2 эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хүлээн авсан талаар мэдээлэл өгнө. Утас: 99666553


12.00 цагт: Гудамж төсөл, авто зам барьсан авто замын компанууд одоо хүртэл санхүүжилтээ аваагүй байгаатай холбогдуулан Их хурал, ЗГ, Нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй учир Авто Замчдын ҮЭХ дараа дараагийн арга хэмжээг авах болсон талаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас "Үгийн учир- I, II, III" номын хэлэлцүүлгийг ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны 4 давхрын хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99718891


18.00 цагт: Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсний түүхт 90 жилийн ойн хүрээнд"Авьяаслаг цонх үйлдвэрлэгчид" урлагийн бага наадмын Гала тоглолт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад болно.

 

Shuud.mn
Сонин хачин