Туркт халдлага гарчээ
2016-05-13

 

Туркийн Диярбакир мужийн Сарикамис хотноо халдлага гарч, дөрвөн хүн амиа алдсан байна. Цагдаагийн газраас “Гэмт этгээдүүд ачааны машинд тэсрэх бөмбөг суурилуулсан. Одоогоор халдлагын захиалагч тодорхойгүй байна” гэж мэдэгджээ.

 

Уг халдлагаас хэдхэн өдрийн өмнө Истанбул хотноо гэмт этгээдүүд халдлага үйлдэж, найман хүн шархтсан билээ. Халдлагын үеэр  цагдаагийн таван албан хаагч хүндээр гэмтсэн байна.

 

Одоогоор уг халдлагыг захиалагч тодорхойгүй байгаа юм.

 

Эрх баригчид эдгээр халдлагын цаана Курдын ажилчны намын  дэмжигчид эсвэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бий хэмээн таамаглаж байна.  Дотоод хэргийн яам “Эдгээр халдлагад гар аргаар бэлдсэн тэсэлгээний бодис ашигласан” гэж мэдээлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

 

Shuud.mn
Сонин хачин