”Хувьчлагдсан” тойрог, захиалгат мандат
2016-05-13

 

Сонгуулийн хуулийг цоожлолгүй үлдээж болохгүй юм байна гэдгийг энэ удаагийн парламентчид ухаарсан биз гэж найдна. Сар гаруйны дараа сонгогчдын  төр барих өдөр ойртсон энэ өдрүүдэд сонгуулийн системдээ өөрчлөлт оруулж, тойргоо зурж, мандатаа хуваарилах гэсэн парламентчдын амбици, эрх ашгийн зөрчил дээд цэгтээ тулав.

 

Парламентчид, тэр дундаа үгсэн нийлж, эвсэн тохироод байсан АН, МАН-ын хагаралдан, хэрээ хэрээнийхээ харыг гайхан шагширч, гайхалтай жүжиг  дэлгэлээ, Төрийн ордонд.  Уг нь СЕХ сонгуулийн тойрог, байгуулах, мандат хуваарилах тогтоолын төсөлдөө  УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг бодолцон тусгасан юм билээ.   Гэвч тойргийн мандат хуваарилалт  УИХ дахь АН-ын бүлгийн зарим нөхдөд таалагдахгүй,  тооцоолж, таамагласан   зүйлээс нь тойрч гажаад таалагдаагүй байна. Тиймээс ч эрх барьж буй   давуу эрхээ одоо ашиглахгүй бол хэзээ билээ гэж шийдсэн зарим нөхөд тойргийн мандат хуваарилалтыг өөрсдийнхөө зурснаар санал оруулан зүтгүүлж олонхийн дэмжлэг авав.  Сөрөг хүчин байнгын хорооны хуралдааныг хаяад гарсан ч өөрсдөө ирц бүрдүүлж, өөрийнхөө хүмүүсийн саналыг дэмжиж батлах олуулаа байхын  сайхныг, ашиг тустайг үлгэрлэн  үзүүлэв.

 

УИХ-ын 2016 оны сонгуулиар хөдөөд 48, хотод 28 тойрог ногдсон. Үүнээс  Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1,  Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр 2,  Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр 3 мандаттай.

 

Харин нийслэлийн тойргуудын тухайд Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгох, Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх, Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээхээр болов. Харин нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай.

 

Хөдөө орон нутгийн зарим аймгуудад нэр дэвшигчидийн зарим нь сурталчилгааны үеэр  тойргийн иргэдтэйгээ өдөртөө хэдэнтээ уулзан, тухлах бол зарим нэр дэвшигчид сурталчилгааныхаа хугацааны дийлэнхийг замд үдэхээр болсныг сөрөг хүчин шүүмжилж байна лээ. Тухайлбал  Өвөрхангайд нийт  нутаг дэвсгэрийн 86 хувь нь нэг тойрог болсон байна. Аймгийн төв нь мөн нэг тойрог болсон. Үлдсэн 5 сум нь нийлээд нэг тойрог болжээ.  Харин Увс аймагт нэр дэвшигчийн зарим нь  тойрогтоо ажиллах гэж сум алгасаад л давхиад байхаар зураглалтай.

 

Тэгвэл ганц мандаттай Булган аймгийнхан  СЕХ нэг Өмнөговийн иргэн, хоёр Булганы иргэнтэй тэнцэнэ, нэг  Хэнтийн иргэн 3 Булганы иргэнтэй тэнцэнэ гэж шийдвэрээ гаргаад биччих гээд гомдоллож байна.  Ер нь Увс, Хэнтий аймаг болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийн мандат Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт шилжсэнийг  захиалгатай мандат, хувьчлагдсан тойрог гэж хэлэхээр аргагүй.  Ер нь өнгөрсөн 6 удаагийн сонгуулиар Налайх дүүргийг Чингэлтэйд нэгтгэж тойрог байгуулж байсан түүхгүй. Энэ удаад л сонгуулийн тойргийн түүхийн шинэ хуудас нээгдэж байна. Тойргийн  жим ч нэг зарим хэсэгт нарийсч, тасарч, зарим хэсэгт цулдаж байна.  

 

Хэнтий аймгийн  3 мандатын нэг нь  АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт  зориулагдсан гэдэг дээр маргаад байх  зүйлгүй. Харин эрхэм гишүүн  Чингисийн нутгаа хөгжүүлэх шаардлагатай гэж онцолж байсан. Хэрвээ мандат олонтой бүс нутаг хөгждөг бол улсын нийслэл Улаанбаатар хот төвдөө түгжрэх биз захаасаа тэлэн хөгжих дүр зураг ажиглагдлаа. Учир нь хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг 6 мандаттай.  Энэ хэрээр хөгжил урагшвал Баянзүрх, Сонгинохайрхан Улаанбаатарын дагуул хот болох хэмжээнд хөгжих нь гэж төсөөлөгдөхөөр байгаа ч цаасан дээрх мөрөөдөл болох биз, улстөрчдийн ихэнх нь ярихаас хэрэгжүүлдэг биш, ямар.   

 

Төрийн ордонд хэдэн өдрийн турш үзэг цаас нийлүүлэн зурагласан 2016 оны сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандат хуваарилах  хуйвалдаан сонгуулийн цагийн хуваарьт шахагдан батлагдлаа.  

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хар зам тавиад улс орон хөгждөггүй юм ард түмэн сайхан амьдардаггүй юм. улс орон 1-рт ард түмний амьдралыг дээшлүүлэх бодлого барьдаг юм. ард түмний амьдрал дээшилбэл аяндаа улс орон хөнждөг юм.чи сайхан амьдарч байгаа юм бол замын тендер, сумын төслийн мөнгө хуссан нөхөр байх нь
2016-05-16
Зочин:
Ардчилсан нам засагт 2- гарахдаа эх орноо хоер сүйрүүлж ард түмнийг элгээр нь 2- хэвтүүллээ одоо болоо тойрог хувааж байгаа бхйдал тв гийн сурталчилгааны журмыг хар хэтэрч байна альч түвшинд ахиж сонгож болохгүй юм байна
2016-05-16
Зочин:
Нямкаа ахдаа зориулж хуваасан юм очих болоо уу яах бол
2016-05-15
Зочин:
Өөрийгөө ГовьАлтай гаралтай гэдэг Дэлгэр авгай сэтгүүлчдийнхээ хэдэн саналыг луувардаж болдог гэж бодоод АН ын лууварчидтай нийллээ юу жороо жороогоороо ороо нь оройгоороо Ер нь хээрийн нойхойтой ч нийлэхээс буцахгүй мөнгө харвал хэнийг ч худалдахаас сийхгүй авгай даа
2016-05-14
Зочин:
Төсвийн мөнгийг замын тендерээр Гарамгай луйвардаж сурсан Гарамгайлуйварчин гуайд зориулж Хэнтийд 3 мандат өгдөг гэнээ. Энэ АН үнэхээр болохоо байчихсан байна. Түййй.
2016-05-14
Д.Ганхуяг 99116570:
Тойрог яаж хуваарилахаас сонгуулийн дүн огт хамаарахгүй. Иргэдийг тэнэг гэж бүү бас. Хэнд санал өгөхөө тэд мэднэ. МАН-ын хувьд одоо болсон. Харин МАХНыг дэмжвэл ирээдүйд эх орныхоо төлөө зүтгэж магадгүй байна.
2016-05-14
иргэн:
МАН ынхан АН тойргийн хуваарлалтыг өөрсдийнхөөрөө хийлээ гээд байх юм.Хуваарийг нам бус сонгуулийн хороо хийдэг биз дээ тэгээд ч сонгуулийн хороонд МАН ын олон л хүн байгаа шүү дээ.Ёстой нөгөө хэрээ хэрээнийхээ харыг байхав гэдэг л болж байнаа даа
2016-05-14
Зочин:
Хөдөөнийхөн АН ыг дэмжинэ. МАН ын үед ямар байл аа даа. Замаа нэг эргээд хар, сумын төвөө эргээд нэг сана.
2016-05-14
зочин:
хар зам тавиад улс орон хөгждөггүй юм ард түмэн сайхан амьдардаггүй юм. улс орон 1-рт ард түмний амьдралыг дээшлүүлэх бодлого барьдаг юм. ард түмний амьдрал дээшилбэл аяндаа улс орон хөнждөг юм.чи сайхан амьдарч байгаа юм бол замын тендер, сумын төслийн мөнгө хуссан нөхөр байх нь
Зочин:
МАНАН удахгүй дахин өтгөрөх биз. Олигтой 3 дахь хүчин хэзээ төрөх юм бол доо. Тойрог гэдэг чинь дугуй бөөрөнхий маягийн цул юм баймаар юм. Ийм тойрог байх уу ккк УИХ солиорсон байна
2016-05-14
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-05-13
zorro:
Ардчилсан нам ардын нам хоёрын ард түмнийг ахиад жоом шиг улаандаа гишгэлээд дээ
2016-05-13
Mongol:
Songuuliin surtalchilgaanii zardal, tsag hugatsaa-g hargalzaj baij toirgiig togtoomoor yum. Heterhii yadruu bodoltoi ulsuud ene turd baih yum daa.
2016-05-13
сүрэн:
орсон борооны араас цув нөмрөв гэгч ардын намынханд болж байна гурван сонгууль дараалж мөрдсөн хуулийг зөрчиж сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг захиалгаар өөрчлөлт оруулж цэцэд нөлөөлчихөөд одоо болохоор будилаан хийлээ гэх шиг
2016-05-13
сүрэн:
орсон борооны араас цув нөмрөв гэгч ардын намынханд болж байна гурван сонгууль дараалж мөрдсөн хуулийг зөрчиж сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг захиалгаар өөрчлөлт оруулж цэцэд нөлөөлчихөөд одоо болохоор будилаан хийлээ гэх шиг
2016-05-13
Зочин:
uwsad ner dewshih humuus l zowj de aimgiin neg zahaas niguu zah ruu yawj irgedtei uulzaj amjih bolow u
2016-05-13
сүрэн:
Төрийн ордонд хэдэн өдрийн турш сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандат хуваарилах хуйвалдаан . нууц ажиллагаа өрнөж өрнөж харанхуй шөнөөр нэг юм батлах шиг арай л байна да
2016-05-13
тулга:
ингэж хуваариллаа гээд АН гарах болов уу та нар өөрсөдийн нүхээ ухаж байна даа ард түмэнг хэтэрхий басах хэрэггүй
2016-05-13
бат:
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэдийн аж амьдрал яаж доройтож, доошлов, эдийн засаг доош унаж сонгуулийг будилаан луйвраар хаацайлж, ирэх он жилүүдэд эрх мэдлээ үргэлжлүүлэх арга хийж байна АН оффшороо сонгуульд оролцох нь
2016-05-13
гэгээ:
сонгуулийн хууль нь сонгогчийн эрх ашигт нийцсэн байдаг тэгтэл АН өөрсөдийн ашиг сонирхолд нийцүүлэн баталла
2016-05-13
дуу:
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэдийн аж амьдрал яаж доройтож, доошлов, эдийн засаг доош унаж сонгуулийг будилаан луйвраар хаацайлж, ирэх он жилүүдэд эрх мэдлээ үргэлжлүүлэх арга хийж байна АН оффшороо сонгуульд оролцох нь
2016-05-13
Зочин:
Хятад Оросын сонгуулийн 1тойрог болоогүй байгаа нь их юм
2016-05-13
Зочин:
Санал нэг байна.Ялангуяа Энэ Увсынхан хот руу,Төвийн бүс рүү хүмүүс нь их олноор орж ирээд байгаа.Ер нь иргэдээ барьж тогтоохгүй байгаа аймгийнхны квотыг багасгах хэрэгтэй.1 суудал байсан ч яахав дээ.
2016-05-13
Зочин:
Маш зөв хуваарьласан байна, МАН-ынхан болон АН-ынханд мөн дэмжиж буй хүмүүст бүгдэд нь баярлалаа
2016-05-13
Зочин:
Маш зөв хуваарьласан байна, МАН-ынхан болон АН-ынханд мөн дэмжиж буй хүмүүст бүгдэд нь баярлалаа
2016-05-13
далай:
АН-ын Гарамгүйбаатар гарахгүй дээ инээд ч юм даа
2016-05-13
BAAGII:
ENE JILIIN SONGUULI AN MAN 2-IN LUIWARIIN TOHIROONI SONGUULI BOLJ BNA ARD TVMNII SANAL IG BELEGDLIIN CHANARTAI BOLGOJ VNEGVIDVVLJ BNA ALI HEDIIN TOHIROOGOO HIICHEED SONGUULIIN HUULIA OORCHILSON N OILGOMJTOI BOLLOO
2016-05-13
Мөнхөө:
АН МАХН үнэндээ л сайн жүжиглэх юм .Танай нам тэр аймаг, дүүргийг ав харин манайх тэр тойргийг авая гээд л яриад тохирчихсон.Харин ард түмний нүдэн дээр бол МАНАН бие биенээ эсэргүүцэж байгаа юм шиг аяглана.
2016-05-13
Мөнхөө:
АН МАХН үнэндээ л сайн жүжиглэх юм .Танай нам тэр аймаг, дүүргийг ав харин манайх тэр тойргийг авая гээд л яриад тохирчихсон.Харин ард түмний нүдэн дээр бол МАНАН бие биенээ эсэргүүцэж байгаа юм шиг аяглана.
2016-05-13
Мөнхөө:
АН МАХН үнэндээ л сайн жүжиглэх юм .Танай нам тэр аймаг, дүүргийг ав харин манайх тэр тойргийг авая гээд л яриад тохирчихсон.Харин ард түмний нүдэн дээр бол МАНАН бие биенээ эсэргүүцэж байгаа юм шиг аяглана.
2016-05-13
элч:
Хүн ам ихтэй Баянзүр Сонгинохайрхан дүүрэг 6 мандаттай хөгжилийн хурдаар хөгжиж гэр хороололгүй болбол сайхан ч цаасан дээрх мөрөөдөл болох биз улстөрчдийн ихэнх нь ярихаас хэрэгжүүлдэг биш дээ
2016-05-13
Мөрөн:
АН МАН өөр өөрсдийн гарч чадах аймгууд дээрээ мандатаа захиалаад байгаа нь тодорхой байна ш дээ. Сонгуулийг үнэн шоу болгож байна даа. Энэ янзаараа сонгууль юу л болох бол доо.
2016-05-13
Мөрөн:
АН МАН өөр өөрсдийн гарч чадах аймгууд дээрээ мандатаа захиалаад байгаа нь тодорхой байна ш дээ. Сонгуулийг үнэн шоу болгож байна даа. Энэ янзаараа сонгууль юу л болох бол доо.
2016-05-13
zochin:
ubs aimag zahialgatai gej baigaa yum bol zahialagch ni MAN yumaa tend dandaa MAN l yaldag shdee
2016-05-13
гэгээ:
. Улс орны эрх ашигт нийцүүлэн асуудалдийг шийдвэрлэх .ёстой хүмүүс өөрсөдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэж байна оффшор данснууд чинь илрээд булхайг будилаан илэрчээд байхад хууль зөрчин эрх мэдэлд шунан дайрсаар л байна хөгжлийн хувьсал хийх болсон байна
2016-05-13
Зочин:
Ard tumniihee durguig ih hurgevel asuudal garna shuu AN ard tumnee 4 jil basaj doromjilloo odoo daraachiin luivar hiigdne ter ni har mashin iim baihad yu bolohiig luivarchid tosoolohgui baina uu mongolchuud tashuuraa bariad bosohod bildah chadvartai gedgiig sanaarai
2016-05-13
сугар:
Сонгуулийн хууль бол сонгогчдын эрх, ашгийг хамгаалсан хууль. Хүний суурь эрхийг хангасан хууль байдаг Сонгуулийн ерөнхий хороо Сүхбаатар аймгийг 58 мянган хүн амтай байхад хоёр мандаттай болгосон. Увс аймаг 80 мянган хүн амтай байхад хоёр мандаттай байна. Хүн амын тоо 22 мянгаар зөрж байхад улаан цагаан луйврыг хийж байгаа. хэн нэгэний захиалга гэлтэй арай л дэндүү юм ааа
2016-05-13
бат:
Сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг хамгаалсан байдаг төрийн эрх мэдлээр далайлгаж өөрсдөдөө ашигтай хувилбар гаргаж сонгогчдын эрх ашигт халдаж ард түмэний дургүйцэлийг хүргэж байна арай хэтэрч байна хууль нь шийтгэхгүй юм бол хувь заяа чинь шийтгэх болно доо луйварчид минь
2016-05-13
эн:
Одоо олон удаа дэвшсэн хүмүүс нь залуучууддаа байр тавьж өгмөөр юм.
2016-05-13
ght:
МАН ыг дэмжмээр байдаг даанч шинэ хүн алга байна. Бие даагч сонгоноо.
2016-05-13
Зочин:
АН, МАН-ын хагаралдан, хэрээ хэрээнийхээ харыг гайхан шагширч, гайхалтай жүжиг дэлгэлээ, Мандат хуваарилах тогтолцоон дээрээ бие биедээ гоморхож уянгын жүжиг тоглоод байх юм. Сонгуулийнхаа өмнө сайхан шоудаж байна
2016-05-13
Мийгаа:
Чингисийн нутгаа хөгжүүлэх нэрийдлээр илүү мандат хэрвээ мандат олонтой бүс нутаг хөгждөг бол улсын нийслэл Улаанбаатар хот маань дэлхийн ТОП хот болх нь дээ. Эрүүгийн хуулийн 821.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байдаг юм.
2016-05-13
Мийгаа:
Чингисийн нутгаа хөгжүүлэх нэрийдлээр илүү мандат хэрвээ мандат олонтой бүс нутаг хөгждөг бол улсын нийслэл Улаанбаатар хот маань дэлхийн ТОП хот болх нь дээ. Эрүүгийн хуулийн 821.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байдаг юм.
2016-05-13
Зочин:
МАН нэр дэвшигчдээ зарласан уу? Ё.Отгонбаяр гэдэг нөхөр арай дахин дэвших гээд салгалаад явж байгаам биш биз. Боловсролын сайд байхдаа Булганы хэдэн багш нарын толгойг эргүүлж ийм тийм курс семинар, төсөл хөтөлбөр гэсээр бараг хотод байдаг байсым бол уу гэмээр Боловсролд гэж хаягласан юм бүхнээс л Булган руу шиддэг нь зүгээр ч бас цаана нь аль нэг аймгийн, дүүргийн хүүхдүүдийн, багш нарын юмнаас л танадаг байсан байх даа зайлуул, хамгийн ядаргаатай нь ирэх буцах тоолонд нь Эрдэнэтийн Боловсрол төвийн дарга Ариунаа тэргүүтэй нөхдүүд тосоостой, гаргаастай хэдэн жилийг үдсэн гэж нэг найз маань хотод орж ирэхдээ ярьж байсан . Одоо Булганы нэг хүнийг өөр аймгийн төдөн хүнтэй тэнцүүлж хэрүүл хийгээд байгаа болохоор нөхөр бас л цохиж явах төлөвтэй дэг шүү. Яанаа яана.
2016-05-13
дорж:
ард түмэн сонголтоо зөв хийнэ айлтгүй
2016-05-13
Зочин:
АН-ын зарим нөхдөд таалагдахгүй таамагласан зүйлээс нь тойроод тиймээс ч эрх баригчид давуу эрхээ одоо ашиглахгүй бол хэзээ билээ гэж шийдсэн зарим нөхөд тойргийн мандат хуваарилалтыг өөрсдийнхөө зурснаар санал оруулан зүтгүүлж олонхийн дэмжлэг авав. Ардын намынхан байнгын хорооны хуралдааныг хаяад гарсан ч өөрсдөө ирц бүрдүүлж, өөрийнхөө хүмүүсийн саналыг дэмжиж батлах шив дээ.
2016-05-13
Зочин:
АН хэзээ ч засаглаж чадахгүй, бүх эрх мэдэл аваад ч улс орноо нураадаг, өрөнд оруулдаг, ард түмнээ ядуурулдаг, төрийг завхруулдаг, айдас, түгшүүр авчирдаг. Улс орны хөгжлийг дандаа хойш нь хэдэн жилээр татдаг.
2016-05-13
бббба:
монголчуудаа төрийн эргэлтэнд бэлдэцгээе. -2016-7-1нд түүх давтагдана бүүр илүү өргөн олонийг хамруулж эргэлт хийе. илүү хүчээр дайрцгаая.
2016-05-13
ZOCHIN:
ЭНГИЙН АРД ИРГЭДЭЭР БАГА ТОГЛООРОЙ НЭГ ТЭСЭРВЭЛ ОМГОЛОН АРД ИРГЭД ШҮҮ ДЭЭ. ЯАЖ Ч МЭДЭХЭЭР.
2016-05-13
БАЛДАР:
ХӨӨХ ЯМАР АЙМАР ХЭРЭГ БЭ? ХАМААТАН САДАНГААР НЬ НЭГ МАНДАТ ОЛГОЧМООР ЮМАА. БУРИАДУУД НЭГ ДӨРВӨДҮҮД НЭГ ТОЙРОГ ГЭХ МЭТЭЭР НЭГ МӨСӨН ТЭГЭЭД ХУВААЧИХГҮЙ. ХАМГИЙН ОЛОН ХАМААТАЙНТАЙ ХҮН ИХ ХУРАЛД СУУНА ГЭЭЛ НЭГ МӨСӨН ТИЙМ ХУУЛЬ БАТАЛЖИХГҮЙ ДЭЭ.
2016-05-13
зочин:
Тэгээд яах юм Бүгдээрээ буруу юм хийчих вүү Буруу бол яагаад батлаад байгаа юм. Маргасан болж байгаа жүжиг тоглоод хийгээд байгаа юм уу Эсвэл Учиртай 3 толгой тоглоод байгаа юмуу Хэн хариулах вэ
2016-05-13
Сэтгүүлч Б:
МАНАН хууль бус сонгууль явуулж байна.Эрүүгийн хуулийн 82дугаар зүйл. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахХуйвалдаан зохион байгуулах 82.1т зааснаар Төрийг эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
2016-05-13